Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

O.Аззаяа
2 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ. 

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна. Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ. Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв. Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Эрдэнэболд: Дарга нарын тансаглал хэрээс хэтэрч байна 14 минутын өмнө
О.Цогтгэрэл: Н.Учрал ерөнхий сайдын авлигатай тэмцэх хоосон амлалт нь сүржин амлалт болоод дуусаж байна уу 19 минутын өмнө
Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана 2 цагийн өмнө
“Тарбозавр батаар” тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг Франц улсаас авч ирлээ 3 цагийн өмнө
Баянзүрхийн орон сууцанд гал гарч, утаажилтын бүсээс 12 иргэнийг аварчээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-нд болно 5 цагийн өмнө
Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажил эхэллээ 6 цагийн өмнө
Есөн настай хүүг хойд эх нь амбаарт түгжин шатаажээ 6 цагийн өмнө
Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хасжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан байна 7 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ДХИС-д ажиллалаа 22 цагийн өмнө
Нийслэлийн Ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн сурагчид Түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа Өчигдөр
Хэрэглээ бүрт тань тохирох АЙМААРРР хялбар шийдэл Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян орон даяар эхэллээ Өчигдөр
“Сити” их сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн элсэлт эхэллээ Өчигдөр
Улаанбурхан өвчний долоон шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Ө.Шижир: Хотын даргаа “Мах үнэтэй байна" гээд огцруулсан Өчигдөр
Ирээдүйн бизнесийн төв цэг: Vision business tower Өчигдөр
​Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Ахынхаа регистрийг ашиглаад 4 сая 350 мянган төгрөгөөр торгуулжээ Өчигдөр