Авто зам ашиглалтад орсноор баруун бүсийн дэд бүтцийн хөгжил, эдийн засаг, нийгмийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт болох юм. Мөн Увс аймгийн зүүн бүсийн сумдын иргэдийн зорчих нөхцөл сайжрах, сум хоорондын авто замын сүлжээ өргөжих, орон нутгийн иргэд зах зээл болон төв суурин газартай саадгүй холбогдох боломж бүрдэнэ гэв.
Увс аймгийн Наранбулаг, Түргэн, Сагил зэрэг сум хатуу хучилттай авто замаар аймгийн төвтэй холбогдоод байгаа бөгөөд ирэх сарын 1-нд Улаангом-Увс нуур чиглэлийн 26.4 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орох аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна