ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагч Увс аймгийн Өлгий сумын харъяат С /19 настай, эрэгтэй/, мөн аймгийн Өндөрхангай сумын харъяат Б /22 настай, эрэгтэй/, мөн сумын харъяат Е /19 настай, эрэгтэй/ нар "Ховд" голын усанд осолдсон тухай дуудлагаар /2017.08.27/ Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Ховд, Увс, Архангай аймгийн Онцгой байдлын газрын нийт 41 алба хаагч, 6 завь, 6 автомашинтайгаар, Зэвсэгт хүчний жанжин штабын Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Ганбаатараар ахлуулсан дөрвөн алба хаагч, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэрэгний багийн дөрвөн алба хаагч, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 41 алба хаагч, зургаан автомашин, аймгийн Цагдаагийн газар, тус сумын ЗДТГ-ын 20 ажилтан, хоёр автомашин, нийт 113 хүн, 15 автомашин, зургаан завь, нэг нисдэг тэрэгтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Эрлийн ажиллагаа зохион байгуулж буй нөхцөл байдлыг үнэлэх, ослын газар ажиллаж байгаа хүн, хүч хэрэгсэл, арга ажиллагаатай газар дээр нь танилцах, ажлын уялдаа, удирдлага, зохион байгуулалтаар хангах, үүрэг, чиглэл өгөх зорилгоор ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөө өглөө Ховд аймгийг зорилоо

Өчигдөр буюу 2017.08.29-ний өдөр 9 цэгт пост гарган, явганаар голын эрэг дагуу 72 км, завиар, голоор усаар 180 км газарт, нуур болон голын усанд 1.8-5 метрийн гүнд 240 минутын шумбалт хийсэн байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 2 минутын өмнө
Аймгуудын баяр наадмын тов 11 минутын өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 1 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 1 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 23 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр