БНХАУ-аас 1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн бөгөөд өнөөдөр нийслэлд ирэхээр болжээ. Ингээд шүлхий өвчин бүртгэгдсэн аймгууд руу тээвэрлэж, энэ сарын 24-нөөс вакцинжуулалт эхлэх юм. Ингээд 8 сумын өвчлөмтхий хонь, ямаа, үхрийг вакцинжуулалтад хамруулна. Ховд аймгийн Булган, Үенч сумдад шүлхий өвчний 11 голомт бүртгэгдэж, 1485 толгой мал өвчлөн, 1304 толгой мал устгалд оруулжээ. Мөн Алтай суманд Сат-1 хэвшлийн шүлхий өвчний халдвар илэрсэн тул эрсдэлээс сэргийлэх үүднээс Булган, Үенч, Алтай сум руу зорчих хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, хатуу хорио цээрийн дэглэм тогтоолоо. Мөн мал сүргийг вакцинжуулах ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан, вакцины дархлаа бүрэн тогтох хүртэлх хугацаанд аймаг, сумын Үндэсний баяр наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах саналыг аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна