​Ө.БОЛД: ОСОЛ БОЛСОН ГАЗАРТ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГАА


Завхан аймгийн Их-Уул сумын төвөөс урд зүгт 45 км-т Цэцүүх багийн нутаг Солонготын даваанд Улаанбаатар хотоос Завхан аймгийн Дөрвөлжин сум руу химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан "Си Ар Си Ар Ти" ХХК-ийн 48-06 УНМ улсын дугаартай ачааны автомашин онхолдож нэг иргэн нас барж, азотын хүчил, давсны хүчил асгарчээ. Энэ тухай дуудлага есдүгээр сарын 10-ны өдрийн 04:30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Осол гарсан газар Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн дөрвөн алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын есөн алба хаагч, нийт 13 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, машиныхаа эд ангид хавчуулагдсан иргэн 50 настай, эрэгтэй Б-г аварч, нас барьсан 46 настай Г-гийн цогцсыг Тосонцэнгэл сумын эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

Өчигдрийн байдлаар Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, орон нутгийн иргэд гээд нийт 27 хүн зургаа орчим тонн давсны хүчил, 150 литр азотын хүчил асгарч бохирдсон хөрсийг саармагжуулж, зөөвөрлөж, булахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Мэдээллийн дагуу бид Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд болон "Си Ар Си Ар Ти" ХХК-ийн захирал Ш.Ганбат нараас тодрууллаа.

Ө.Болд: -Завхан аймгийн Солонготын даваанд гарсан ослын улмаас давсны хүчил дөрвөн тонн, азотын хүчил бага зэрэг ер нь бол 40 литр асгарсан болов уу гэсэн тооцоотой байна. Манай газрын алба хаагчид газар дээр нь мэргэжлийн хүмүүстэй хамтран хөрс хуулалт, саармагжуулалт хийн ажиллаж байгаа. Энэ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх онц ноцтой аюул нь харьцангуй гайгүй. Саармагжуулалт бүрэн хийсний дараа хөрс, ус бусад шаардлагатай газруудаас дээж авна гэсэн.

Ө.Болд: Осол болсон газарт мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа

Одоогоор газар дээр нь онцгой байдлын газрын албаныхан болон сум орон нутгаас хүмүүс ажиллаж байна. Бидэнд өгсөн мэдээллээр давсны хүчил нь хорт чанар багатай гэсэн. Осол болсон газар ажиллаж байгаа хүмүүс хамгаалах хувцас хэрэглэлээр бүрэн хангагдсан. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагаас үзлэг, шалгалт хийж Солонготын даваагаар тээврийн хэрэгсэл зорчих боломжтой гэж дүгнэсэн тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа.

Ш.Ганбат: -Осол гарсан шалтгааныг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Бидэнд өгсөн эхний мэдээллээр жолооч нь үүрэглэсэн байх магадлалтай гэсэн. Жолоочийн хувьд олон жил ажилласан туршлагатай жолооч. Манай компанийн хувьд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад нэлээд хэдэн жил болсон. Өмнө нь осол гаргаж байсан тохиолдол байхгүй. Сая л ийм айхтар юм болчихлоо. Осол гарснаас хойш хоёр өдөр унтаж чадсангүй, хоол ч орохгүй байна.

Манай компанийн хувьд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад нэлээд хэдэн жил болсон. Өмнө нь осол гаргаж байсан тохиолдол байхгүй. Сая л ийм айхтар юм болчихлоо.

-Осол гаргасан жолоочийн хувьд ажлын ачаалал хэр байсан бэ?

-Улаанбаатраас уурхай хүртэл 1250 км. Энэ замыг том тэрэг 3-4 хоногт туулах хуваарьтай. Жолооч бол тогтоосон маршрут, хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцсон байна лээ. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг замд гарахын өмнө бүх жолооч нарт өгдөг.

-Хохирлыг барагдуулах тал дээр яаж ажиллах вэ?

-Хүний амийг мөнгөөр үнэлэхгүй ч үүссэн асуудлыг шийдсэний дараа л хохирол барагдуулах тухай яригдах байх даа. Одоогоор манай зүгээс унасан машиныг холдуулах, давсны хүчил, азотын хүчил асгарч нэвчсэн хөрсийг хуулж, ачиж зайлуулах, саармагжуулалтын ажлыг л хийж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 33 минутын өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 13 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 16 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 17 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 17 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 18 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 18 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 19 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 20 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 20 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 22 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 23 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ Өчигдөр
Засгийн газар ээлжит бусаар хуралдана Өчигдөр
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр