НИЙСЛЭЛЧҮҮД АВТО ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ ХОТООС НҮҮЛГЭХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА


Улаанбаатар хотын агаарын бохирдол өвлийн саруудад дээд цэгтээ хүрч амьсгалын замын өвчлөлийг нэмэгдүүлэн, иргэдийн эрүүл мэндэд аюул занал учруулаад олон жилийг өнгөрөөж байна. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой тэмцэх төрийн бус байгууллагууд ч нэмэгдэн, төр засагт хүчтэй нөлөө үзүүлдэг болж байгаа нь сайшаалтай. Гэвч Улаанбаатар хотын хөрсний бохирдлын хэмжээ зуны цагт гамшгийн хэмжээнд хүрч байгааг мэргэжилтнүүд чимээгүй тахалтай зүйрлэх болжээ. Учир нь хөрсний бохирдол агаарын бохирдлын нэгэн адил хүний нүдэнд манан татаж харагддаггүй оршин тогтнож байдаг. Нийслэлчүүд бид зөвхөн өвлийн улиралд агаарын бохирдлоо, зуны улиралд хөрсний бохирдлоо ярьдаг, үүнтэйгээ тэмцдэг бус жилийн 4 улиралд агаар, хөрсний бохирдлоо ярьж, хэлэлцэж, тэмцдэг байх шаардлага тулгараад байна.

Хөрсний бохирдлын эх үүсвэр нь нийслэлийн хэмжээнд буй 220,000 өрхийн модон жорлон гэдэг нь ойлгомжтой боловч, үүнээс илүү хөрсний бохирдолд хувь нэмрээ оруулж, иргэдийн эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлдэг хүчин зүйл нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй задгай, авто худалдааны төвүүд байдаг. Эдгээр авто худалдааны төвүүдийг дагасан тос тосолгооны материалууд, яндангаас ялгарч буй химийн бодисын хэмжээ нь тухайн бүс нутгийнхаа хөрсөнд шууд шингэхээс гадна ойр орчимд нь амьдарч буй иргэдийн эрүүл мэндэд маш хортой нөлөө үзүүлж буй мэргэжилтнүүд илрүүлээд олон жил болж байна. Дэлхийн томоохон хотуудын авто худалдааны төвүүд хотоосоо зайтай төлөвлөгдсөн байдаг нь үүнтэй холбоотой.

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын 2020 хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтсан хөрсний бохирдолтой тэмцэх үйл ажиллагааны хүрээнд Авто худалдааны нэгдсэн төвийн байгуулах ажил бөгөөд энэ үйл ажиллагаа ч хэрэгжиж эхлээд байгааг та бид харж байгаа билээ.

Авто худалдааны цогцолбор төвийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж худалдаа эрхлэгч нар ч стандарт шаардлагад нийцсэн энэхүү төврүү нүүж байгаа боловч хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим иргэд Авто худалдааны цогцолборт үйл ажиллагаагаа явуулахгүй, эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

Харин саяхан судалгааны Меркадо агентлаг авто худалдааны төвүүд, захуудыг хотоос нүүлгэж нэгдсэн төвд төвлөрүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн 7 дүүрэгт судалгаа хийсэн байна. Судалгааг үүрэн телефоны хэрэгсэл болон анкет ашиглан , түүврийн аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгаанд хамрагдсан иргэдийн 91% нь Авто худалдааны төвүүдийг хотоос гаргаж нэгдсэн төвд төвлөрүүлэх нь "зөв" гэсэн хариултыг өгчээ. Мөн хөрсний бохирдлын том хүчин зүйл болсон жижиг авто худалдааны төв, захуудыг хотоос нүүлгэж, нэгдсэн зохион байгуулалтад оруулах энэхүү ажил олон жил яригдаж байгаа боловч ажил хэрэг бололгүй удаж байгааг нийслэлийн иргэд онцолж байсан байна.

Мөн сошиал ертөнцөд өөрийн гэсэн орон зайг хэдийн бий болгосон Батка хэмээх залуу твиттер хуудсаа ашиглан 1374 твиттер ашиглагчийн судалгаа явуулахад, судалгаанд оролцогчийн 93% нь авто худалдааны төвүүдийг хотоос гаргаж төвлөрсөн авто худалдааны цогцолборт нүүлгэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн хандалт өндөртэй www.zaluu.com вэб сайтаас явуулсан санал асуулгын үр дүнгээр иргэдийн 96,6 % нүүлгэхийг дэмжсэн байна.

Авто худалдааны төвүүдийг хотоос нүүлгэх ажил С.Бат-үүл хотын дарга байхдаа дийлээгүй ч Хотын дарга С.Батболд шийдвэртэй алхам хийж байгаад иргэд дэмжиж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 22 минутын өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 13 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 16 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 16 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 17 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 17 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 18 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 19 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 20 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 20 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 22 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 23 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 23 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана Өчигдөр
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр