ИПОТЕКИЙН ЗЭЭЛД 4261 ИРГЭН ХАМРАГДЖЭЭ


Иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийг 2016 оноос олгож эхэлсэн билээ. Тэгвэл энэ оны 9 сарын байдлаар нийт 265 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээр 4261 иргэн энэхүү зээлд хамрагдсан байна.

Засгийн газар 2009 оноос хойш иргэдийг орон сууцжуулах зорилтын хүрээнд барилгын салбарт багагүй мөнгө зарцуулж ирсэн. Үр дүнд нь орон сууцны үнэ огцом өсч, эрэлтээс давсан нийлүүлэлт бий болоод байгаа нь нууц биш. Иргэдийн хувьд ч ипотекийн найман хувийн зээлийг олгож байгаа эсэх нь хүлээлт үүсгээд байгаа юм. Тиймээс бид Монгол Банкны мэргэжилтнээс дараах мэдээллийг авлаа.

Сүүлийн үеийн судалгаанаас харахад нийслэлд 352812 өрх байгаагийн 148600 нь орон сууцанд, үлдсэн 204000 айл гэр хороололд амьдарч байгаа аж. Гэр хороололд амьдарч буй иргэдийн 189240 нь орон сууцанд амьдрах хүсэлтийг холбогдох газруудад илгээсэн нь судалгаанаас харагдаж байна.

УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш ипотекийн зээл олголт үндсэндээ зогсонги байдалтай болсон. Мөн иргэд шинэ мэдээллийг тэр бүр авч чадахгүй байгаагаас уг зээлийг олгохоо больсон гэх ташаа ойлголттой байдаг байна.

Иймд иргэд “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам"-ын шаардлагыг хангахаар байгаа бол харилцагч банкиндаа хандан зээл авах хүсэлт гаргаж болох юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина 14 цагийн өмнө
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай 16 цагийн өмнө
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй 17 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Улаанбаатарт 21 хэм дулаан 21 цагийн өмнө
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй Өчигдөр
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна Өчигдөр
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв Өчигдөр
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ Өчигдөр
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна Өчигдөр
126: П.Анужин гишүүний лайв тайлан зөв жишиг боллоо Өчигдөр
126: Цензургүй Л.Мөнхбаясгалан УИХ-д хүч үзнэ Өчигдөр
126: "АН", "МАН"-ын хүчтэй өрсөлдөгч Үндэсний эвсэл ба Н.Номтойбаяр Өчигдөр
Ж.Баттуул: Ажлаа хийсэн сэтгүүлчийг хамгаалсан хууль нэг ч алга, би алалцана эднүүстэй Өчигдөр
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүллээ Өчигдөр
Н.Алтаншагай: Бүсчилсэн хөгжлийн дараагийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, 20 минутын хот байгуулна Өчигдөр