ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ДҮНГЭЭ ГАРГАНА


Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо гурав дахь өдрөө үргэлжиллээ. Манай улс 2015 онд есөн мэргэжлээр анх удаа оролцож байсан бол энэ удаад мужаан, өрөг угсралт, гагнуур, цахилгаан, тогооч, сантехник гэсэн зургаан төрлөөр оролцож байгаа билээ. Гагнуурын төрөлд оролцогч Ж.Жанлав-Ойдов даралтат сав гагнах хамгийн хүнд даалгаврыг амжилттай гүйцэтгэлээ. Энэхүү даралтат савыг 60 хүртэлх баарын хүчээр ус шахаж шалгадаг. Эксперт багш С.Батсайханы өгүүлснээр "Савны битүүмж сайн байх ёстой. Гагнуурын дөрвөн төрөл бүгд ордог хүнд даалгавар учир арав орчим цаг гагнадаг юм" гэлээ. Гагнуурын төрөлд 34 орон оролцож байгаа бөгөөд Өмнөд Солонгос, Япон, БНХАУ-ын оролцогчид бэлтгэл сайтай байгаа аж. "Энэ гурван орон медалийн төлөө өрсөлдөх байх гэж харж байна. Гэхдээ манай оролцогч бас сайн оролцож байгаа" эксперт багш хэллээ.

Цахилгааны төрөлд оролцогч Л.Төгөлдөр гурав дахь өдөр угсралтаа дуусгалаа. Тэрбээр эхний өдрийн угсралтын ажил гүйцэтгэжээ. Хоёр дахь өдөр гэмтэл хайх даалгавар гүйцэтгэсэн талаар түүний эксперт багш Б.Эрдэнэ "Цахилгааны төрөлд 36 орон оролцож байна. Эхний өдөр бид нар угсралтын ажлаа эхэлсэн. Хоёр дахь өдөр гэмтэл олгох даалгавар гүйцэтгэсэн. Энэ даалгаврыг манай оролцогч бусад орны хүүхдүүдтэй харьцуулахад сайн гүйцэтгэж арван оноо авахаас долоог авсан. Угсралтын ажил гурав дахь өдрөө дуусна. Дөрөв дэх буюу тэмцээний сүүлийн өдөр өмнөх өдрийн угсралтаа шалгаад, программчлалын даалгавар руугаа орох ёстой. Хоёр төрлийн программчлалын даалгавар ирсэн. Энэ хоёр программчлалыг өөрийн угсарсан хэсэг рүү шарж оруулж туршсанаар даалгавар бүхэлдээ дуусах ёстой" хэмээсэн юм. Харин өрөг угсралтын оролцогч Ц.Мягмарсүрэнгийн эксперт багш Л.Эрдэнэчулуунтай уулзахад "Оролцогч маань даалгавраа хугацааны дагуу гүйцэтгэж байна. Хоёр дахь даалгаврыг гүйцэтгэсний дараа эхний даалгаврын хоёрдугаар хэсгийг өрөх байсан. Тэр өрлөгөө зургийн дагуу хийж байна. Гуравдугаар даалгавар нь Эмиратын сүлд шонхор шувуу байгаа. Үүнийг тэмцээний сүүлийн өдөр өрнө" хэмээлээ. Сантехникийн оролцогч Ц.Долгормаад нарны үүсгүүрээр хүйтэн ус халаах систем суурилуулах даалгавар ирсэн. Энэ ажил гурав дахь өдрөө үргэлжиллээ. Түүний даалгаврын талаар эксперт багш С.Батаа "Эхний өдөр нарны үүсгүүрийн дэлгэцийг савтай нь холбох ажил гүйцэтгэж эхэлсэн. Усаа шахаад даралтаа шахаж үзсэн. Хоёр дахь өдөр зуух болон тухайн нарны эх үүсвэртэй холбох ажил хийлээ. Гурав дахь өдөр хийн системийн угсралт хийж байна. Үүнийг дуусгаад хуванцар хоолойн гагнуурын ажил хийх ёстой" гэсэн юм. Тогоочийн төрөлд оролцогч Б.Дагвасүрэнгийн хувьд гурав дахь өдөр загасаар хоол хийх хамгийн хүнд даалгавраа амжилттай давлаа. Өмнөх хоёр өдрийн даалгавраа амжилттай давсандаа эксперт багш Г.Мөнгөндолгио ч сэтгэл хангалуун байсан. Мужааны төрөлд оролцогч Н.Эрдэнэмөнх хоёр дахь өдөр Дубайн дарвуул хэлбэрт цамхагийн 2D ажлыг гүйцэтгэн цагтаа амжиж хүлээлгэн өгсөн. Харин гурав дахь өдрөө 3D индрийн хийцийг гүйцэтгэж эхэллээ. Энэхүү ажлыг нийт 11 цаг гүйцэтгэж, тэмцээний сүүлийн өдөр дуусгаж үнэлгээгээ авах учиртай. 2019 оны Дэлхийн ур чадварын тэмцээн ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдана. 2021 оны эрхийг БНХАУ-ын Шанхай хот авсныг саяхан албан ёсоор зарлаж баталгаажуулсан. Монгол улс 2019 болон 2021 онуудад хичнээн мэргэжлээр өрсөлдөх вэ гэдэг асуудал сонирхолтой байгаа.


Энэ талаар ХНХЯ-ны МБСХ-ийн дарга, Монгол Улсын багийн ахлагч А.Халиунаа: "Дэлхийн ур чадварын тэмцээн 51 мэргэжлээр явагддаг. Бидэнд оролцох олон мэргэжил боломж байгаа нь ойлгомжтой. Жишээ нь бид механтроникчийн төрлөөр оролцох боломжтой болж байгаа. Энэ мэргэжлийн лаборатори ангийг нээхийн тулд бид нар 2010 оноос хойш судалж үзсэний үр дүнд энэ жил Дархан-Уул аймгийн Уул уурхайн коллеж дээр нээсэн. Энэ бол мэргэжлийн суурь нь цахилгаан. Бүх үйлдвэрт ашигладаг, үйлдвэрийн автоматжуулалт гэж ойлгож болно. Хүнс, уул уурхай, эрчим хүч гээд бүхий л үйлдвэрт ашиглагдаж, боловсон хүчний хувьд сүүлийн үед эрэлттэй болоод байгаа. 2019 оны Казанийн тэмцээнд оролцогч бэлдэж оролцож арай чадахгүй байх. 2021 оны Шанхайн тэмцээнд мехатроник мэргэжлээр оролцуулах зорилго тавьсан. Ер нь Монгол улс Дэлхийн ур чадварын тэмцээнд аль болох оролцох мэргэжлийн тоог нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна" гэлээ. АНЭУ-ын Абу Даби хотод зохион байгуулагдаж байгаа 44 дэх удаагийн Дэлхийн ур чадварын тэмцээнд 77 орны 1300 оролцогч, 51 мэргэжлээр ур чадвараа сорьж байна. Тэмцээний дүн өнөөдөр орой гарна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шинэ залуу багш нарыг ахмад багш нарт дагалдуулан сургана 11 цагийн өмнө
"Mongolia fashion week 2024" эхлэхэд нэг хоног үлдлээ 11 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ 17 цагийн өмнө
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо 19 цагийн өмнө
Нийслэлд 8 градус дулаан байна 21 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай Өчигдөр
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ Өчигдөр
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана Өчигдөр
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм Өчигдөр
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна Өчигдөр
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна Өчигдөр
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” Өчигдөр
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой Өчигдөр
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ Өчигдөр
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно Өчигдөр
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна Өчигдөр
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө Өчигдөр
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ Өчигдөр
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна Өчигдөр