ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС ЯМАР НЭГЭН ХОХИРОЛ УЧРААГҮЙ БАЙНА


Сэлэнгэ аймгийн Түшиг сум, Ар-Нуга багийн "Байвын-Ам" гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3 км-т, Ө-105°06'00", У-50°36'00"/ 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01:46 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан мэдээллийг тодруулахад мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сумын төвийн бүх барилгад үзлэг хийсэн байна. Түшиг сумын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг сумын онцгой объект болох уурын зуух, шатахуун түгээх станц, ХААН банк, Төрийн банк, Ерөнхий боловсролын бага, дунд сургууль, дотуур байр, эмнэлэг, цэцэрлэг, Соёлын төв, ЗДТГ, худалдаа үйлчилгээний барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдалтай танилцаж ажилласан байна. Хагарч гэмтсэн хаалга, цонх, цуурсан хана, тасалгаа байхгүй гэж ажлын хэсэг мэдээлжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, ямар нэгэн хохирол учраагүй гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 1 минутын өмнө
Аймгуудын баяр наадмын тов 10 минутын өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 1 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 1 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 23 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр