13 ДАХЬ УДААГИЙН ШАЛГАРУУЛАЛТАД БАЯНЗҮРХЧҮҮД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОО


Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэл, зорилтын хүрээнд иргэд,албан байгууллага, аж ахуй нэгжийн дунд зохион байгуулсан ''Эрүүл мэндийг дэмжигч байгууллага'', ''Эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэн''-ийг шалгаруулах 13 дахь удаагийн шалгаруулалтад Баянзүрхчүүд амжилттай оролцлоо.

Энэхүү шалгаруулалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд Баянзүрх дүүргийн 59 дүгээр цэцэрлэг, 85 дугаар сургууль ''Эрүүл мэндийг дэмжигч байгууллага''-аар шалгарсан бол 25 дугаар хорооны иргэн Н.Гаамаа, 13 дугаар хорооны иргэн Д.Отгон, 12 дугаар хорооны иргэн С.Оюунчимэг нар ''Эрүүл мэндийг дээдлэгч иргэн''-ээр шалгарсан юм. Мөн ''Эрүүл мэндийг дээдлэгч өрх''-өөр 21 дүгээр хорооны Д.Долгорсүрэн, 20 дугаар хорооны Б.Цэдэвсүрэн, 23 дугаар хорооны З.Ойдовжамцынх тус тус шалгарчээ.

Уг арга хэмжээний шагнал гардуулах ёслолд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгуудын баяр наадмын тов 8 минутын өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 1 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 1 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 23 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр