ДАДЛАГА, СУРГУУЛЬ БОЛОВ


Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2017 оны аравдугаар сарын 19-ний өдөр "Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Инженерийн хангамжийн байгууллагуудын шугам сүлжээнд технологийн горим зөрчигдсөн осол гарахаас урьдчилан сэргийлэх, ослын үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах штабын дадлага, сургуулийн удирдамж"-ийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр тус тус батлуулан, инженерийн хангамжийн байгууллагууд болон Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрыг хамруулан дадлага, сургуулийг зохион байгуулав.

Уг штабын дадлагад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга, Нийслэлийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн дарга болон инженерүүд дээрх 5 байгууллагын шуурхай бригад, техник хэрэгслийн бэлэн байдлыг газар дээр нь очиж цагийн байдлын дагуу хийгдэж буй үйл ажиллагааг шалгаж, зөвлөгөө өгч ажиллав гэж Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 8 минутын өмнө
Аймгуудын баяр наадмын тов 17 минутын өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 1 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 1 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 5 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 23 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр