ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАВ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Гаалийн ерөнхий газрыг Монгол Улсад гаалийн алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Алтан гадас одонгоор шагнав.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул өнөөдөр гардуулан өгөв.

Тус байгууллагыг шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг ханган хамгаалах, бататган бэхжүүлэхэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэл, амжилт ололтыг өндрөөр үнэлж Гаалийн ерөнхий газрыг Алтан гадас одонгоор шагнасугай" гэсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ "Гаалийн салбарт хөдөлмөр бүтээл, хичээл зүтгэлээ зориулсан эрхэм хүндэт Та бүхэнд Монгол Улсад гаалийн алба үүсч хөгжсөний түүхт 105 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Гаалийн Ерөнхий газрыг Монгол Улсын Төрийн дээд шагнал - Алтан гадас одонгоор шагнасныг гардуулан өгч байгаадаа туйлын баяртай байна.

Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахтай зэрэгцэн гаалийн албыг үүсгэж, Богд хаан бээр улаан бэхээр онцгойлон цохож айлдсанчлан "Гааль бол олон улсад тогтсон хэв хууль мөн билээ" гэж дурдсан байдаг билээ. Төр оршихуй дор татвар, тусгаар улс оршихуй дор гааль оршино. Улсын хил халдашгүй дархан байх ёстойн адил хил гааль нь ариун дагшин хийгээд чанд хатуу хуультай, гаалийн байгууллага нь хууль дүрмээ ягштал мөрддөг байх учиртай.

Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ хууль, шударга ёсыг дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа баталдаг тангарагтай албыг нэр төртэйгээр хашиж, түүхэн гавьяа, амжилт ололтоо төр засгаараа үнэлүүлж байгаа Та бүхнээр бахархаж байгаагаа дуулгахад таатай байна.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 6 минутын өмнө
Аймгуудын баяр наадмын тов 15 минутын өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 1 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 1 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 5 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 23 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр