ЗЭСВЭГТ ХҮЧНИЙ АНГИ, САЛБАРЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХААР ШИЙДВЭРЛЭВ

Admin
Өчигдөр

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Онцгой комиссын хуралдаан зарлан Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд авиралт хийж байгаад цасан нурангид дарагдсан 17 хүнийг эрэн хайх, аврах ажиллагааны талаар мэдээлэл сонсож шийдвэр гаргалаа.

Юуны түрүүнд ажиллагаагаа улам эрчимжүүлж, нэгдсэн удирдлагаар ханган, нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэхийг Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралд үүрэг болгов.

Эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа алба хаагчид, иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангаж, осол эндэгдэл гаргахгүй байх, тэднийг түр байр, хоол хүнс, холбооны хэрэгсэл, дулаан хувцас, машин, техник, эмнэлгийн тусламжийн багийг автомашин, эм, эмнэлгийн хэрэгсэл болон хэрэгцээт зүйлээр бүрэн хангахыг даалгалаа.

Шаардлагатай бол эрэн хайх, аврах ажиллагаанд Зэвсэгт хүчний анги, салбар, техник, хэрэгслийг дайчлан оролцуулах бэлэн байдлыг хангах нь зүйтэй гэж Онцгой комиссын хурлаас шийдвэрлэлээ.

Мөн эрэн хайх, аврах ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Шуурхай бүлгийг Шадар сайд Ө.Энхтүвшингийн тушаалаар байгууллаа. Энэ бүлэгт уулчин, шүхэрчин, аврах тусгай анги, Зэвсэгт хүчин, цагдаа, эмнэлэг зэрэг байгууллагын төлөөлөл багтжээ.

Иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, байгууллага болон Монголын Улаан загалмайн нийгэмлэг хэрэгцээт зүйлээр тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулсын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний 17 нь сураггүй болсон тухай дуудлага 10 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутад Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу тус газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна.

Эрэн хайх, аврах ажиллагаанд 70 албан хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр оролцож байна. Уулын бэлээс осол болсон цэг хүртэлх зай одоогоор тодорхой бус, бэлээс оргил өөд алхахад найман цаг зарцуулах газар юм.

“Хоризон", “Хамтдаа алхацгаая", “Оргил өөд", “Хайрхан клуб", “Ди Си Ай хайкинг", “Скай райнинг", “Сонирхогчийн клуб"-ын уулчид Отгонтэнгэр ууланд авирахаар очсон бөгөөд авиралт хийхийг хориглосон тухай байгаль хамгаалагч сануулж, анхааруулсан байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 43 минутын өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 47 минутын өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 22 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 23 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр