МАН-ЫН ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ СОНГОХ АЖИЛ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЭХЭЛНЭ

Admin
Өчигдөр

Монгол Ардын Намын ээлжит 28 дугаар Их хурлаа ирэх сарын 20-22 өдрүүдэд хуралдуулахаар товлосон. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн намын анхан шатны байгууллагууд Их хурлын төлөөлөгч сонгох ажлыг энэ сарын 27-оос 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 10 хоногт багтаан орон даяар зохион байгуулах юм байна.

Монгол Ардын намын IX Бага хурлаас 28 дугаар Их хуралд оролцох төлөөлөгчдийн тоо болон төлөөлөгч сонгох журмыг батласан. Монгол Ардын нам Их хуралдаа нийгмийн олон талын төлөөллийг оролцуулдаг уламжлалтай. Энэ дагуу Их хуралд аймаг, нийслэл, сум дүүргийн ахмад, дунд, залуу төлөөлөл болсон 1309 хүн оролцоно. Монгол Ардын нам Журамд зааснаар "төлөөлөгчдийг ардчилалтай, нээлттэй, өрсөлдөөний зарчмаар дэвшүүлж, нууцаар санал хурааж, хамгийн олон санал авсан төлөөлөгчийг сонгох юм байна. Харин аймаг, сум, нийслэлээс оролцох төлөөлөгч тус бүрийн тоог тухайн аймаг, нийслэлийн намын байгууллагын гишүүдийн тоо, намын нийт гишүүдийн хэдэн хувийг эзэлж байгаад харьцуулан хувилаж тогтоох ажээ. Аймаг сум, дүүргийн хорооны тоогоор төлөөлөл байх зарчмыг харгалзан үзнэ" гэж Их хурлын төлөөлөгч сонгох журамдаа заасан байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Ардын намд 200 мянга гаруй гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд нийслэлд 34 мянга, орон нутагт 176мянга гаруй гишүүн байдаг гэсэн тоо бий. Түүнчлэн Монгол Ардын Намд нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн 152 хороо, 330 сум тэдгээрт харьяалагдах 1815 үүр ажиллаж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 1 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 1 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 2 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 2 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр