Ё.ЛХАГВАСҮРЭН: ЦОГЦСЫГ ТАНИУЛАХ АЖИЛЛАГАА ХИЙГДЭЖ БАЙНА

Admin
10 цагийн өмнө

"Хамтдаа алхацгаая", "Хоризон" нэртэй уулчдын клубуудын хамтарсан, Монгол Улсын уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүнтэй баг 3 машинтайгаар Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах "Отгонтэнгэр хайрхан"-д авиралт хийхээр 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос гарч, мөн оны 10 дугаар сарын 21-ний өдөр Отгонтэнгэр хайрханы бэлд очсон бөгөөд тухайн өдрийн 16.30 цагт авиралт хийж, буцаж буух явцдаа цасан нурангид өртөж, 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13.00 цагийн орчимд 10 иргэн эсэн мэнд бууж ирсэн, 17 иргэн сураггүй алга болсон байна.

Тус мэдээллийн дагуу Завхан аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргаар ахлуулсан 14 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 16.50 цагт ослын газар луу хөдөлж уулнаас бууж ирсэн гэх 10 хүнтэй уулзан тайлбар мэдүүлэг авч Завхан аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газрын 67 алба хаагчийн хамт тухайн газарт эрэн хайх ажиллагаанд хамтран оролцож байна.

Отгонтэнгэр хайрхан нь аймгийн төвөөс 200, Отгон сумын төвөөс 80 км-ийн зайд оршдог бөгөөд цасан нурангид өртөж, сураггүй болсон 17 иргэнийг эрэн хайх ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний 6:20 цагт эхлүүлж, мөн өдрийн 17.30 цагийн байдлаар 7 эрэгтэй, 3 эмэгтэй, нийт 10 иргэний цогцсыг хайрханы зүүн урд тал далайн түвшнөөс дээш 3200-3450 метрийн өндөрт байрлах эгц хадан хясаа орчмоос олсон. Цагдаагийн алба хаагчдаас хэргийн газрыг хамгаалалтад авч, үзлэг-шалгалт хийж, шаардлагатай хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авах, цогцсыг таниулах ажиллагаа хийгдэж байна.

Аймгийн онцгой комисс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, "Отгон суманд ажиллаж байгаа алба хаагч нарт гэр, машин, бензин, хүнс явуулахаар шийдвэрлэсэн"-ий дагуу тус аймаг дахь цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батдэлгэрээр ахлуулсан 8 алба хаагч, 3 автомашинтайгаар шаардлагатай гэр, хүнс, шатах тослох материалыг хүргэн ажиллаж байна. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17.00 цагт эрэн хайх ажиллагааг цаг агаарын болон үзэгдэх орчин хязгаарлагдмал байдалтай холбогдуулан түр хугацаагаар зогсоосон байна. Осол болсон газарт цагдаагийн байгууллагын 50 гаруй алба хаагч чиг үүргийн дагуу ажиллаж, алба хаагчдыг газар дээр нь Улсын онцгой комиссын гишүүн, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр биечлэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Мөн нэмэгдлээр Баянхонгор, Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газраас алба хаагчдыг татан ажиллуулж байгаа талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 1 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 1 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 2 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 2 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр