AIR BUSAN КОМПАНИ ЗАРИМ БОЛОВСОН ХҮЧНЭЭ МОНГОЛООС АВДАГ БАЙНА

Admin
7 цагийн өмнө

БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид "Air Busan" компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Улаанбаатар хотоос БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй төлөөлөгчдийг "Air Busan" компанийн ерөнхийлөгч Tae Keun Han, тэргүүн дэд ерөнхийлөгч Pan Ho Choi болон бусад албаныхан хүлээн авав. Тус компанийн захирал хэлэхдээ 2007 онд "Air Busan" байгуулагдсан. Анх 2 онгоцтой байсан бол өнөөдөр 23 онгоцтой болсны зэрэгцээ дэлхийн олон хот руу шууд нислэг хийдэг болсон. Хөрөнгө оруулалтын анхны хэмжээ 50 тэрбум вон байсан бөгөөд одоогоор нэг их наяд гаруй воны орлоготой ажилладаг болсны зэрэгцээ өөрийн гэсэн орчин үеийн байртай болсон гэдгийг хэллээ. 2016 оны зургаадугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар чиглэлд шууд нислэгээ эхлүүлсэн. Одоогоор долоо хоногт 2 удаа нислэг үйлдэж байна. Мөн Монголоос зарим боловсон хүчнээ авсан гэдгийг тодотголоо. Түүнчлэн компанийнхаа нислэгийн удирдлагын төв болон нисэх багаа бэлтгэдэг сургалтын танхим, шинэ барилгын зохион байгуулалтаа танилцуулж, Улаанбаатар хотыг бүхий л талаар дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Дулааны улиралд Улаанбаатар-Пусаны шууд нислэг зорчигч ихтэй байдаг. Өвлийн улиралд багасдаг. Цаашдаа нийслэлийн удирдлагуудтай хамтран "Өвлийн аялал жуулчлал"-ыг хөгжүүлэх боломж бийг онцолсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ үеэр "Хоёр хотын хооронд "Тэнгэрийн зам" хэдийнээ нээгдсэн. Одоо иргэд хоорондын хамтын ажиллагаа, хөгжлийн замыг бид хамтдаа нээх учиртай. Пусаныг зорих монголчууд, Улаанбаатарыг зорих пусанчууд нэмэгдэж, олон салбарт харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд тус компанийн хувь нэмэр их" хэмээн онцлов. "Air Busan"-аас гадна Монголын иргэний агаарын тээврийн "MIAT" компани мөн Пусан хот руу шууд нислэг үйлддэг. Өөрөөр хэлбэл, 7 хоногт Улаанбаатар-Пусаны чиглэлд 4 удаагийн шууд нислэг тогтмол хийгдээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Түүнчлэн хотын дарга С.Батболд Пусан хотын шинэ боомтын үйл ажиллагаатай танилцсан. Уг боомт нь БНСУ-даа ачаа тээвэрлэлтээрээ 6 дугаарт ордог. 120 гаруй мянган иргэнийг ажлын байраар хангасан. Далай дээр баригдсан бөгөөд ирэх 20 жилийнхээ төлөвлөгөө, зураг төслийг баталсан байна. Пусаны нийт ачаа эргэлтийн 75 хувийг дангаараа гүйцэтгэж байгаагийн зэрэгцээ дэлхийн олон улс руу шууд ачаа тээвэрлэлт хийдгээрээ алдартай болсон аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 1 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 1 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 2 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 2 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр