ЖИЛД 300 МЯНГАН ИРГЭН ГАДААД РУУ БАЙНГЫН ЗОРЧИЖ БАЙНА

Admin
4 цагийн өмнө

Монголчууд гадна улс орныг зорих нь сүүлийн жилүүдэд нэмэгдсэн байгаа юм. Жил бүр 300 мянган иргэн гадаадын улс орон руу янз бүрийн зорилгоор зорчиж байна. Монгол Улсын 130 мянган иргэн гадны улс орнуудад ажиллаж амьдардаг гэсэн мэдээлэл бий. Аялал, амьдрах, сурч боловсрох, ажиллах, албан ажлын шугамаар гадны улсыг зорьдог. Гэхдээ ийнхүү гадны улс орныг зорих болсон иргэдийн дийлэнх хувь нь ажиллаж амьдрах зорилгыг агуулан явдаг байна. Гадаад улсыг зорих иргэдийн цуваа цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа талаар албаны хүн онцлон ярьж байна.

ОӨУБЕГ-ЫН ИБГ-ЫН ГАДААДАД ЗОРЧИХ ЭРХИЙН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Ч.ДАШНЯМ

Манай улсын иргэдийн хувьд бичиг баримтандаа маш хариуцлагагүй ханддаг бөгөөд гадаад паспортоо гээх, хугацааг нь хайхрахгүй байж байгаад хугацааг нь тулган захиалах тохиолдол нэлээн байдаг аж. Тиймээс иргэд цагийг нь тулган бичиг баримтаа бүрдүүлэх гэж сандрах биш, харин эртнээс бичиг баримтныхаа бүрэн бүтэн байдалд анхаарал хандуулж байх шаардлагатайг албан хүн зөвлөж байна. Монгол иргэд гадаадын 168 оронд зорчих шаардлага хэрэгцээ нэмэгдсээр байна. Өдөрт 1000 гаруй иргэн гадаад пасдортын үйлчилгээ авахаар ханддаг бөгөөд энэ нь цаашид ч үргэлжилсээр байх төлөвтэй байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 2 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 2 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 3 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 3 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр