“УТААНЫ ЭСРЭГ ЭЭЖ ААВУУД” ЭНЭ САРЫН 10-НД ЖАГСАНА


"Утааны эсрэг ээж аавууд" төрийн бус байгууллага нийслэлийн төр захиргааны зарим байгууллагын гадаа Сануулах жагсаал хийнэ хэмээн өнөөдөр мэдэгдлээ.

Тэд анхны сануулгаа хотын даргад хаяглаж байгаа бөгөөд жагсаал энэ сарын 10-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төв байрны гадна болох юм. Монголын төр ирэх онд утааг арилгахад нийт 28 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бол утаанаас болж өвчлөгсөд эмчилгээндээ 160 тэрбум төгрөг зарлагадах тооцоо байна хэмээн хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид онцоллоо. Засгийн газар энэ онд Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан.Найман жилийн хугацаанд 9.9 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжих тус хөтөлбөрийн 1.5 их наяд төгрөг нь гэр хороололд дэд бүтэц суурилуулах, Өмнөговийн нүүрсийг Улаанбаатарт авчирч гэр хороололын айлуудад түгээх зэрэг утаатай шууд холбоотой ажилд, үлдсэн хэсэг нь хот хоорондын аялал жуулчлалын үйлчилгээний цэг барих, гүүр, нүхэн гарц байгуулах зэрэг утаатай холбоогүй шахуу ажилд зарцуулахаар байгааг "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү шүүмжилсэн.

Тэрбээр, "Нийслэлийн агаарын бохирдлын дийлэнх хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Тиймээс гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэж, орон сууц барих замаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Нийслэлийн удирдлагын төлөвлөгөөний дагуу бол энэ онд 5000 айлыг дэд бүтцэд холбосон байх ёстой. Гэтэл өдийг хүртэл зөвхөн газар чөлөөлөлтийн ажлаас хэтрээгүй. Мөн "Орлогод нийцсэн орон сууц" хөтөлбөр, "Түрээсийн 6000 айлын орон сууц" зэрэг төслүүд хэрэгжих амлалт нь ч биелээгүй" гэв.

Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийг гэр, байшингаа дулаалах, цахилгаан халаагуур худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилго бүхий "Ногоон зээлийн сан"-гийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа гэдгийг "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын зохицуулагч Т.Мандахжаргал мэдээллийн үеэр дурьдлаа.

"Ногоон зээлийн сан" өнөөдрийг хүртэл иргэдэд зээл өгч чадахгүй байгаа. Харин арилжааны банкууд иргэдэд 17-19 хувийн хүүтэй Ногоон зээл олгож байгаа. Нэг айл байшингаа дулаалж, цахилгаан халаагуур худалдан авах, хоёр тарифтай тоолуур, цахилгааны утас авахад 10 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Ингэж тооцвол иргэн 10 сая төгрөг зээллээ гэхэд гурван жилийн хүүнд 6 сая төгрөг төлөх болно. Энэ бол маш өндөр хүү. Харин гадаад орнуудын Ногоон зээл маш бага хүүтэй байдаг. ХБНГУ л гэхэд жилд 1.7 хувийн хүүтэй байх жишээтэй. Тиймээс төр, засгаас ногоон зээлийн хүүг бууруулах чиглэлд анхаарах шаардлагатай"-г дуулгав.

Засгийн газар энэ оны гуравдугаар сард Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. 2025 он хүртэл хэрэгжих энэхүү хөтөлбөрт 9.9 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл, жилд 1 их наяд 124 тэрббум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна. Гэтэл энэ оны нийслэлийн төсөвт ердөө 28 сая төгрөг төсөвлөснийг тус байгууллагын гишүүд шүүмжилж байлаа.


Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 39 минутын өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 58 минутын өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 4 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 4 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 17 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 18 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 21 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр