НҮБ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ УЛСАД ИРНЭ


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкманыг хүлээн авч уулзлаа.

НҮБ-аас Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа зарим бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр Ажлын хэсгээ ирүүлж байгаад сайд Г.Занданшатар талархал илэрхийлэв.

Мөн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, тулгарч байгаа зарим асуудлын талаар товч танилцууллаа.

Эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Монгол Улс анхаарч үр дүнд хүрч байгааг Суурин төлөөлөгч Беате Транкман тэмдэглэв. Олон салбар, өргөн хүрээг хамардаг энэ зорилтын хүрээнд цаашид салбар хоорондын уялдаа холбоог хангах, бодлогоор зангидах шаардлага байна гэлээ.

НҮБ-ын Ажлын хэсэг "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-д тусгасан зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газартай бодлогын асуудлаар санал солилцож, тодорхой санал дэвшүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 6 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 11 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 11 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 11 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 12 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 13 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 14 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 14 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 14 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 15 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 16 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 16 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана Өчигдөр
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав Өчигдөр
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Өчигдөр
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна Өчигдөр