ОБЕГ-Т 640 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАВ


Онцгой байдлын албыг бэхжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, аврах, гал унтраах үйл ажиллагаанд ашиглах нисдэг тэрэгтэй болгох зорилгоор ард түмний санаачлагаар эхлүүлсэн хандивын аян улс орон даяар өрнөсөн.

Онцгой байдлын албанд туслах энэхүү хандивын аян өнөөдөр ч үргэлжилсээр байна. Хандивын аянд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хандивласан 809,6 сая гаруй төгрөг Онцгой байдлын ерөнхий газарт төвлөрөөд байгаа юм. Тэгвэл өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа байгууллагын нийт 24 мянга гаруй ажилтан, алба хаагчид нэг өдрийн цалин болох 640 сая төгрөгийг ОБЕГ-т хандивлалаа.

Хандивыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Билгүүн нар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралд хүлээлгэн өгсөн юм.

Ард түмний хандиваар цугласан хандивын мөнгөнөөс одоогийн байдлаар ямар нэгэн зарцуулалт хийгдээгүй байгаа бөгөөд жижиг оврын нисдэг тэрэг Автожир /CALIDUS/, нисэх аппарат, гамшгийн голомтод ажиллаж буй гал сөнөөгч, аврагчдын эрүүл мэндийг хянах, эрт оношлох, урьдчилан сэргийлэхэд чухал шаардлагатай биохимийн шинжилгээний бүрэн автомат анализатор /PICCOLLO XPRESS/ болон багц шинжилгээ хийх нэг бүрийн оношлуур, хорт хий утаанаас хамгаалах баг зэрэг Онцгой байдлын албанд нэн тэргүүнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 5 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 5 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 6 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 6 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 7 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 7 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 8 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 9 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 9 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 11 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 12 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 12 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 13 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 13 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 13 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр