2030 ОН ГЭХЭД РОБОТУУДАД 800 САЯ ХҮН АЖЛЫН БАЙРАА АЛДАНА


ЛОНДОН. /Би-Би-Си/. 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд роботуудад 800 сая хүн ажлын байраа алдана гэж бизнесийн удирдлагын чиглэлээр компаниудад зөвлөгөө өгдөг "МакКинси Глобал Институт" компанийн судлаачид мэдэгдсэнийг "Би-Би-Си" телевиз уламжлав.
"МакКинси Глобал Институт" компанийн судлаачид нь саяхан дэлхийн 46 улс орон ба 800 ажил мэргэжлийг хамруулсан судалгаа хийсний дүнд "2030 он гэхэд өнөөдрийн ажлын байрнуудын тавны нэг хувьд нь роботууд ажиллах нь" гэсэн тооцоо гаргажээ.
Техник хэрэгсэл, машин механизмын операторууд, нягтлан бодогчид болон оффисын арын албаны ажилтнууд хамгийн хүнд цохилт амсаж магадгүй гэж уг судалгааны тайланд дурдсан байна.
Харин автомат техник хэрэгслүүд худалдан авах санхүүгийн боломж хомс ядуу буурай улс орнуудын иргэдийн хувьд "сэтгэл амар байж" болох нь ээ. Тухайлбал, Энэтхэгт нийт ажлын байрны ердөө 9 хувьд нь роботууд ажиллах аж.
Эмч, багш, өмгөөлөгч зэрэг бусадтай байнга харилцаж, ярилцаж байдаг ажил мэргэжилтэй хүмүүс роботуудад ажлын байраа алдах талаар санаа зоволтгүй гэж "МакКинси Глобал Институт"-ийн судлаачид мэдэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 2 минутын өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 47 минутын өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 1 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 2 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 2 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 4 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 5 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 6 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 6 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 7 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 7 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 22 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 22 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 23 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа Өчигдөр
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана Өчигдөр
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр