ДОХ-ЫН ЭСРЭГ УЛААН ТУУЗААР ИЖИЛСЭНЭ


Хүний дархлал хомсдолын вирүс, дархлалын олдмол хомсдол /ХДХВ, ДОХ/-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-нд тохиодог энэ өдрийг өдгөө "Би сэргийлж чадна, харин та" гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Дэлхий нийтээрээ анхаарал хандуулж, олон талын үйл ажиллагаа зохион байгуулах энэ өдөр өсвөр үеийн хүүхэд, залууст ХДХВ, ДОХ-ын дамжих зам болон халдвар авахаас хэрхэн сэргийлэх, хамгаалах арга зам бүхий сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэхээр болжээ.

Тухайлбал нийслэлд үйл ажиллагаа явуулж буй кинотеатруудаар үйлчлүүлсэн өсвөр үеийн хүүхэд, залууст богино хэмжээний видео зөвлөмжийг кино эхлэхийн өмнө үзүүлэх юм байна. Тус үйл ажиллагааны нээлт "Тэнгис" кинотеатрт 18:00 цагаас болох бөгөөд Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөллүүд оролцоно.

Мөн энэ өдөр НЗДТГ-ын харьяа агентлаг, аж ахуйн нэгж, албан газрын ажилтнууд "ХДХВ, ДОХ-ын эсрэг дэлхийн өдөр"-т нэгдэж байгаагаа илэрхийлэн улаан туузаар ижилсэж, бэлгэвч тараах юм байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 4 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 4 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 7 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 8 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 8 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 8 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 8 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 9 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 2026/06/23