СЭРЭМЖЛҮҮЛЭГ: МАЛДАА ЯВААД ОСГОЖ НАС БАРЖЭЭ


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарсны улмаас иргэд осгож нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна. "Малдаа явсан эмэгтэй осгож нас барсан байна" мэдээллийн дагуу Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа хийж байгаа бол Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат иргэн Б осгож нас барсан хэргийг харьяа цагдаагийн газарт шалгаж байна. Мөн нийслэлийн хоёр дүүргийн цагдаагийн хэлтэст хүн осгож нас барсан хэрэг бүртгэгджээ.

Иймд иргэд та бүхэн хөдөө орон нутагт зорчих гэж байгаа бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан хувцаслаж, халуун хоол хүнс базаан зорчих, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавих хараа хяналтаа сайжруулж өөрийгөө болон бусдын амь нас эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 4 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 4 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 7 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 8 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 8 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 8 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 8 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 9 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 2026/06/23