8000 ГАРУЙ ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ҮНЭГҮЙ ЭМЧИЛНЭ


Шүд бол дотор эрхтэнийг өвчлөлгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг эх суурь нь болдог. Шүдний өвчнөөс олон өвчин үүсч даамжирсаар хоолойны ангина болж тэр нь хүндэрсээр үе мөч, зүрх бөөр өвчлүүлдэг. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 90 гаруй хувь, буюу нийт хүүхдүүдийн 67 хувь нь шүд цоорох өвчтэй, нэг хүүхэд дунджаар 3-6 шүдний цооролттой гэсэн судалгаа байдаг.Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шүдний кабенитын нээлтэнд оролцох энэ үеэр дээрх асуудалд онцгойлон анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дүүргийнхээ 8 мянга орчим хүүхдийн шүдийг эрүүлжүүлэхээр "Хүүхдийн инээмсэглэл" зорилтот төслийг эхлүүлж, Сонгиохайрхан дүүргийн 65-дугаар сургууль дотор шүдний кабинетыг байгуулжээ. Ингэсэнээр Ханын материал орчмын хүүхдүүд илүү ойр газарт шүдээ үнэ төлбөргүйгээр эмчлүүлэх бүрэн боломжтой болж байгаa юм. Давхардсан тоогоор 1000 орчим хүүхдийн шүдний өвчлөлийг тодорхойлж, эмчлэх амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх, урьдчилан сэргийлэх хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой аж.

Энэ үер эрүүл мэндийн :сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ шүд цоорох, амны хөндийн эрүүл мэнд нь хоол хүнснээс шууд хамааралтай. Мөн эрүүл зөв хоололт маш чухал. Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хувь хүн өөрөө сайтар шүдээ угааж хэвшихэд болно. Тухайлбал япончууд өдөр 2-3 удаа шүдээ угаадаг. Угаахдаа маш зөв угааж, шүдээ хамгаалдаг. Тиймээс бид амны хөндийн эрүүл мэндээ иргэд өөрсдөө хянаж, дээшлүүлэх, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадалтай болгох зорилгоор "Эрүүл шүд-эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 3 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 4 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 4 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 8 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 8 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 8 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 8 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 8 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 9 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 2026/06/23