ГАЗ ҮНЭРЛЭХЭД ЭД ЭРХТЭН ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ


Манай улсын нийт хүн амын 36 хувь буюу гуравны нэгээс илүү хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлдэг. Харин сүүлийн үед баганасны охид, хөвгүүд хэрэглээний газ үнэрлэж, эрүүл мэнд болон амь насаараа хохирч байна. Энэ асуудал дээр хуулийн байгууллага0 хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын ХЭГХУС хэлтсийн ахлах байцаагч Э.Баярбаясгалангаас тодрууллаа. Тэрээр"Цагдаагийн байгууллага 2017 оны эхний арван сарын байдлаар газ үнэрлэж амь насаа алдсан зургаан тохиолдол бүртгэсэн байгаа. Өсвөр насны хүүхэд хаана хэнтэй нөхөрлөж байна. Чөлөөт цагаа хаана хэнтэй өнгөрүүлж байна вэ гэдгийг дээр эцэг эхчүүд сайн хяналт тавих хэрэгтэй байна" гэдгийн онцлон хэлсэн юм. Газ хэрэглэж мансуурсан тохиолдол Монгол Улсын Зөрчлийн тухай хуулинд зааснаар 100 мянган төгрөг эсвэл 7-30 хоногийн хугацаагаар баривчилж албадан сургалтад хамруулна гэж хуульчилжээ.

Хүүхдүүд бусдыг даган дуурайж байна

Тогтмол газ үнэртсэн бол зургаан сар ч амьд явах боломжгүй. Газ үнэрлэхэд эд эрхтэн үхжиж эхэлдэг юм байна. Газ хүний бие ямар хор нөлөөтэй талаар СЭМҮТ-ийн сэтгэл заслын эмч Р.Энхтүвшингээс тодрууллаа. Тэрээр"Хүүхдүүд бусдыг даган дуурайж хэрэглэж байна. Газын сэтгэл санаа тавьгүй байгаа хүүхдүүд хэрэглэж байна. Мөн гэр бүлийн хүмүүжил хэвийн бус, анхаарал халамж дутагдсан, нийгмээс тусгаарлагдсан хүүхдүүд хэрэглэж байна. Мансууруулах төрлийн бодис хүнд ямар нөлөө үзүүлдэг вэ гэхээр хоёр төрлийн хамааралд оруулдаг.Нэгдүгээрт сэтгэцийн хараат байдал оруулдаг. Хоёрдугаарт биеийн хараат байдалд оруулдаг" гэв.

Тусгай зөвшөөрөлтэй орж, ирж байгаа газыг бага насны хүүхэд ашиглахыг хориглоно гэх тэмдгийг Монгол тайлбартай болгосон

Тусгай зөвшөөрөлтэйхил гаалиар орж, ирж байгаа газыг бага насны хүүхэд ашиглахыг хориглоно гэх тэмдгийг өнгөрсөн 2016 оноос Монгол тайлбартай болгосон байна. Ингэснээр зөвшөөрөлтэй газ монгол тайлбартай байхаар болсон байна. Хэрэв монгол тайлбаргүй байхын бол хил гаалиар хууль бусаар орж ирсэн хуурамч газ гэж үзэж, хуулийн хяналтын байгууллага болон мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэх хэрэгтэй юм байна.

НМХГ-ын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Золжаргал "Манайд орж ирж байгаа газын ихэнх нь Солонгос улсаас орж ирдэг учраас Солонгос хаяг шошготой байгаа. Иймээс хаяг шошгын журмын дагуу монгол санамжтай газыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшилцөл хүрсэн. Одоо Монголын хилээр тусгай зөвшөөрөлтэй компаниуд монгол санамжтайгаар оруулж ирж байгаа бөгөөд бага насны хүүхэд газ хэрэглэхийг хориглоно гэсэн заавар, тэмдэглэгээ хийгдэж байгаа" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 15 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 15 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 16 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 17 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 18 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 20 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 20 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 22 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 22 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 23 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 23 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 23 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр