УГААРТАЖ ХОРДСОН ХҮНИЙ ТОО 51 БОЛЛОО


Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 51 ажилтан гүйлгэж, бөөлжин, халуурсан гэх нэг шинж тэмдгээр өвдөж, 31-нь Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Аймгийнхаа эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж буй 31 хүний гурвынх нь биеийн байдал хүнд байгааг Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

Үлдсэн 20 хүн нь гэрээр өрхийн эмчийнхээ хяналт дор хордлого тайлуулах эмчилгээ хийлгэж буй аж.

Өвчтөнүүдээс авсан шинжилгээний хариу эхнээсээ гарч эхэлжээ. Шинжилгээгээр ажилчид угаарын хийн хордлогод орcон нь тогтоогджээ. Энэ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр ган бөмбөлөг хайлуулах явцдаа технологийн горим алдаж, хийн зуух болон дахин халаах зуухнаас их хэмжээний утаа гарснаас болсон байна.

Мөн ажилчдын цусанд угаарын хий, хар тугалгын хордлого хэр байгааг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд ханджээ. Нэг дор ажилладаг хүмүүс олноороо эмнэлэгт хүргэгдсэн энэ явдлыг шалтгааныг ажлын газрынхаа хоолноос хордсон байж болзошгүй гэж эмч нар таамаглаж байсан. Тэгвэл өвчтөнүүдээс авсан шинжилгээгээр хоол хүнстэй холбоотой халдвар биш нь тогтоогджээ.

Ажилчид нь эмнэлэгт хүргэгдэж эхэлсэн өдрөөс /2017.11.30/ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн газар, Онцгой байдал, цагдаа хамтарсан ажлын хэсэг ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Нийслэлээс Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нар болоод Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид үйлдвэр дээр ажиллаж байна. Тэд ямар шалтгаанаар, юунаас болоод технологийн горим алдаж ажилчид нь хордсоныг нарийн тогтоох гэнэ.

Угаартаж, хордон өвдсөн үйлдвэрийн ажилчдад хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан гэх шалтгаанаар тэтгэмж өгөх ёстой гэж хуульд заасан байдаг аж. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2017.12.04/ нэмэлтээр Дархан-Уул аймгийг зорив. Тэд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн хөдөлмөр хамгааллын асуудлыг нарийн судалж, дүгнэлт гарах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 1 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 4 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 5 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 6 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 9 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 9 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 9 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 10 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 10 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23