СОЛОНГОСЫН ХОЙГ ДАХЬ “ДАЙНЫ ТОГЛООМ”-ЫГ БУРУУШААВ


Солонгосын хойг дахь зөрчлийг "өрдөх мэт" Вашингтон, Сөүлийн хамтарсан нисэх хүчний цэргийн сургуулилт даваа гаригт эхэллээ.

Энэ нь Хойд Солонгос нь өнгөрсөн долоо хоногт АНУ-ын эрэг хүрэх хүчин чадалтай Хвасон загварын тив алгасах пуужингийн туршилт хийсний хариу юм. Хойг дахь нисэх хүчний хамтарсан цэргийн сургуулилт ирэх баасан гаригийг хүртэл үргэлжлэх бөгөөд 230 гаруй нисэх онгоц оролцож байна.

АНУ-ын тэнгисийн цэргийнхний оролцоотой 12 мянга гаруй цэрэг, Өмнөд Солонгосын талтай хойгт "тулааны бэлтгэл" хийж, сүрийг үзүүлж эхэллээ. Үүний зэрэгцээ Хятадын нисэх хүчнээс стратегийн ашиг сонирхлоо хамгаалж, байлдааны бэлэн байдлаа нэмэгдүүлэх зорилгоор Шар тэнгис ба Зүүн Хятадын тэнгист сургуулилт хийж эхэлснээ даваа гаригт мэдээлэв.

ХЯТАД ЗӨВШИЛЦЛИЙГ САНАЛ БОЛГОВ

Цэргийн сургуулилт эхэлмэгц Хятадын гадаад хэргийн сайд Ван И сүүлийн хоёр сард намжмал нөхцөл, хэлэлцээрийн боломжийг үгүй хийж байгаад харамсаж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр Хятад улс нь Хойд Солонгосын цөмийн асуудалд хариулт олоход нээлттэй хандаж байгааг тодотгожээ. Хятад болон ОХУ-ын зүгээс Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрийг зогсоох нөхцөлөөр Вашингтон, Сөүлийг цэргийн сургуулилтаа цуцлах саналыг тавьсан аж. Гэвч уг саналыг талууд авч хэлэлцсэнгүй хэмээн Бээжин мэдэгджээ.

Хойд Солонгосын талаас цэргийн сургуулилт эхлэхийн өмнө АНУ-ын Дональд Трампыг "галзуу" хэмээн цоллож, хойгийн нөхцөл байдлыг дайны ирмэгт хүргэснийг мэдэгджээ.

Дональд Трамп энэ арванхоёрдугаар сар гарснаас хойш Хойд Солонгосыг "буланд шахах"-ын тулд олон улсыг уриалж, Пхеньяны санхүүжих бүх боломжийг хаахыг хичээж эхэлсэн юм. Үүнийг Хятадын талаас АНУ-ын шахалтыг хариуд Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг НҮБ-ын гишүүний эрхийг зөрчсөн, олон улсын хуульд нийцэх үндэслэл муутай хэмээн шүүмжилжээ.

ОХУ ЗУУЧЛАХЫГ ХҮСЧ БАЙНА

ОХУ-ын парламентын дээд танхимын спикер Валентина Матвиенко

ОХУ-ын парламентын дээд танхимын спикер Валентина Матвиенко

ОХУ-ын парламентын дээд танхимын спикер Валентина Матвиенко ирэх онд Хойд Солонгост айлчлахаа мэдэгдэв. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайдын дараа орох Засгийн газрын дээд албан тушаалтан аж. Түүний айлчлалын зорилго ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзалтыг товлох зорилготой хэмээн ажиглагчид харжээ. Өмнө нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятадын дарга Си Жинпин төлөөлөгчөө Пхеньян руу илгээсэн ч ямар нэгэн зөвшилцөлд хүрээгүй аж. Хятадыг бодвол ОХУ нь Пхеньянтай эдийн засгийн хөшүүрэг багатай. Гэхдээ Кремлийн албаныхан Хойд Солонгосыг АНУ-тай зөвшилцөхөд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг хичээж байна. Гэвч АНУ-аас хойгт хамтарсан цэргийн сургуулилт эхлүүлснийг "Зориуд Хойд Солонгосыг өдөөн хатгасан үйлдэл" хэмээн шүүмжилжээ.

Хятад болон ОХУ-аас цөмийн туршилт, баллистик пуужингийн туршилтаа зогсоохыг уриалсаар байгаа ч Хойд Солонгос үл ойшоож, цөмийн зэвсэгтэй улс болохоор тэмүүлж байна.

Хойд Солонгос нь өнгөрсөн есдүгээр сард зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийж, олон удаа баллистик пуужин харвасан нь НҮБ-ын хоригийг зөрчжээ. Гэвч Пхеньян цөмийн зэвсэгтэй болох амбицаа АНУ-ын түрэмгий бодлогоос өөрийгөө хамгаалах шаардлагатай арга хэмжээ гэж тайлбарлажээ. Солонгосын хойгт 1950-1953 оны хооронд өрнөсөн дайнаас хойш АНУ-ын 28500 цэрэг БНСУ-д байнга байршиж байна.

ЯПОН ХАТУУ БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛЭВ

Японы ерөнхий сайд Шинзо Абэ Хойд Солонгосын баллистик пуужингийн туршилт тус улсын хувьд "гарцаагүй аюул, заналхийлэл" гэдгийг мэдэгдэж, яриа хэлэлцээ ямар ч ач холбогдолгүй хэмээжээ.

Хойд Солонгосын харвасан пуужин Японы эдийн засгийн бүс нутагт хамаарах тэнгист унасны эсрэг Японы засгийн газар хүчтэй эсэргүүцэл үзүүлж байна.

Шинзо Абэ Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах хүртэл бүх талаар дарамт шахалтыг үзүүлэхээ мэдэгдэж, дипломат үзэл баримтлалдаа шийдвэртэй байх хэрэгтэй гэжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 51 минутын өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 58 минутын өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 3 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 4 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 4 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 4 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 5 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 5 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 21 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 21 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 22 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 23 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа Өчигдөр
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана Өчигдөр
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр