САЛЮТЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШАЛГАЛТ ЭНЭ САРЫН 31-НИЙГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ


Нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг шалгах, мөн үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллага, томоохон худалдааны төв, захуудад пиротехникийн хэрэгсэлийн борлуулалтад тавих хяналт шалгалтыг хийж байна.

Шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах ресторан, караоке, баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг барилга байгууламжууд, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагууд, пиротехникийн хэрэгслийг импортлох, хадгалах, ашиглах зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын галын аюулгүй байдал, түүнчлэн хүн олноор төвлөрдөг томоохон худалдааны төв, зах болон нийтийн эзэмшлийн зам талбайд шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдаж буй иргэд хамрагдах юм.

Нийслэлийн хэмжээнд энэ хяналт шалгалт жил бүр зохион байгуулагддаг бөгөөд илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүр арилгаж, хууль зөрчсөн иргэд, байгууллага аж ахуй нэгжид хариуцлага тооцож ажилладаг. Шалгалтыг Нийслэлийн Онцгой байдлын газраас энэ сарын 31-нийг хүртэл зохион байгуулах аж.

Өнгөрсөн онд нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай нийт 425 объектыг шалгаж, галын аюулгүй байдлын дүрэм, стандарт зөрчсөн 1,049 зөрчил илрүүлэн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 121 заавал биелүүлэх албан шаардлага, 144 мэдэгдэл, зургаан танилцуулга, 11 дүгнэлтийг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж хэрэгжилтэд нь хяналт тавин ажилласан гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 59 минутын өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 2 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 3 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 5 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 5 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 5 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 6 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 19 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 21 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 22 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 22 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 23 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ Өчигдөр
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр