ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛ ХӨГЖИЛ САНГААС АВСТРАЛИ УЛСАД СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ ОЮУТАН ЗАЛУУС САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОНО


Иргэдийн боловсролыг дэмжих замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой "Олон Улсын Боловсрол Хөгжил" сангаас энэ оноос эхлэн Австрали улсад суралцах хүсэлтэй оюутан залууст санхүүгийн дэмжлэг олгохоор болжээ.

Санхүүгийн дэмжлэг гэдэг нь оюутны сургалтын төлбөрийн тодорхой хувийг сангаас олгох бөгөөд эхний ээлжинд тухайн хүнээс эрүүл мэндийн даатгал, визний хураамж, онгоцны тийзнээс өөр зардал гарахгүй юм.

Оюутан суралцаж эхэлснээс хойш зургаан сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй энэхүү санхүүгийн дэмжлэгийг зөвхөн шаардлага хангасан цөөн тооны оюутнуудад олгох юм байна.

ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

  • 18-35 настай Монгол Улсын иргэн байх
  • Суралцах чин хүсэл эрмэлзэлтэй, зорилго тодорхой байх
  • 25-аас дээш настай бол ажлын туршлагатай байх
  • Австрали улсын визний шаардлагыг хангасан байх

АВСТРАЛИ УЛСЫН ТУХАЙ ТОВЧ

Австрали улс нь чанартай боловсролоороо тэргүүлэгч, дэлхийн шилдэг их дээд сургуулиудын уугуул орон юм. Австрали улсад нийтдээ 43 их дээд сургууль байдаг бөгөөд үүний 40 нь улсын сургууль, 2 нь олон улсын, 1 нь хувийн их сургууль юм. "Times Higher Education World University" –аас гаргасан Дэлхийн Шилдэг 400 их дээд сургуулийн жагсаалтанд Австрали улсын 19 их сургууль багтсан байдаг.

Мөн хүчирхэг эдийн засаг, ажил эрхлэх боломж, цаг уурын таатай нөхцөл зэрэг нь Австрали улсыг сонгон суралцах шалтгаан билээ.
Австралийн эдийн засаг хурдацтай хөгжиж буй бөгөөд ажилгүйдэл, инфляцийн түвшин бага, дэлхийн хөгжингүй орны нэг юм.

ДЭЛХИЙ ДЭЭРХ АМЬДРАХАД ТОХИРОМЖТОЙ ХОТУУДЫН ДӨРӨВ НЬ АВСТРАЛИ УЛСАД БАЙДАГ

Economist Intelligence Unit байгууллагын хийсэн судалгаагаар "Дэлхий дээрх амьдрахад тохиромжтой хамгийн сайхан 10 хот"-ын жагсаалтыг Австралийн Мельбурн хот тэргүүлсэн бөгөөд Аделайд, Сидней болон Перт хотууд уг жагсаалтанд багтсан байна.

Энэхүү жагсаалтыг тухайн хотын улс төрийн тогтвортой байдал, эрүүл мэндийн үйлчилгээ, соёл, амьдрах орчин, дэд бүтэц, боловсролын салбар зэргийг харьцуулан гаргадаг байна.

Санхүүгийн дэмжлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Олон Улсын Боловсрол Хөгжил Сангийн 7511-1511, 7707-1511 утсаар лавлана уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 3 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 6 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 7 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 7 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 11 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 11 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 11 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 11 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 11 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 12 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23