“УУЛ ОВОО ТАХИХ МОНГОЛ ЗАН ҮЙЛ” ЮНЕСКОД БҮРТГЭГДЛЭЭ


ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 12 дугаар чуулган энэ сарын 04-09-ний өдрүүдэд БНСУ-ын Чежү аралд болж байна.

Өнөөдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус чуулганаар "Уул овоо тахих Монгол зан үйл"-ийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэжээ. Энэхүү зан үйл нь манай улсаас дэлхийд данстай болж буй 14 дэх соёлын биет бус өв юм.

Хамгийн сүүлд буюу 2015 онд "Ботго авахуулах зан үйл"-ийг Монгол Улсаас Юнескод бүртгүүлж байсан билээ.

Овоо тахих зан үйлийн тухай

Сүсэгтэн хүн овоо тахилгын талаар зохих ёсны мэдлэгтэй байхад илүүдэхгүй. Овоо тахилга нь анх бөө шүтлэгтний тахилгын нэг ёс байснаа хожих бурханы шашны нэгэн ёслол болсон зан үйл, ёс заншил юм. Овоо тахилга нь нийтлэг шижтэй, жил бүхэн тогтсон өдөр цагтаа тахидаг.

Овоог хилийн овоо, лус савдагийн овоо гэж хоёр ангилдаг. Лус савдагийн овоог бас лусын савдагийн гэж ангилна.

Лусын овоо нь булаг шанд рашааны эхэнд гол усны бэлчирт босгосон байдаг.

Лус нь усны эзэн. Ус нь бүх юмны эхлэл гэж үздэг. Лусын овоог лусын гэр орон гэж үзэх учир идээ унд, шүүс цагаанаар тахиж лусын эзнийг баярлуулдаг аж.

Өндөр уул давааны овоог савдагийн овоо гэнэ. Монголчууд сар шинийн өдөр нар ургахаас өмнө уулын овоонд идээний дээж өргөн ирж байгаа шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байж эд, мал идэх уухаар элбэг дэлбэг, элэг бүтэн цог хийморьтой байхын ерөөл бэлгэдлийг шившин хүн, байгаль хоёрын холбоо нандин шүтэлцээ болсон овоондоо даатгадаг сайхан уламжлалтай.

Лусын овоо ялгаагүй(лус өвөл унтаж, хавар сэрдэг тул сэрээд зооглоорой хэмээн)хавар гол мөрөн, нуур, далай гэсэх үед идээний дээжээ өргөхөөс биш мөннө төгрөг тавьдаггүй ёстой.

Зарим овоонд эмэгтэй хүн гардаггүй учир уул овоо бүхэн адилгүй.Шараар тахьдаг овоо байхад хараар тахьдаг овоо гэж буй. Хар дотроо лусын овоо, савдагийн овоотой хамт байх нь буй. Лусын овоонд өөрийгөө ''эм амьтнаас гараагүй үйлийн хорвоод төрөөгүй, үхэх төрөхийг үзээгүй''гэж онгод нь орохдоо хэлдэг гэсэн домогтой. Тиймийн учир эмэгтэй хүн зарим овоонд гардаггүй нь учир тэр ажээ.

Овооны наадамд охин хүүхэд уралдааны морь ундаггүй.Эзэндээ ээлгүй гэдэг. Овооны дэргэд ан хийх, улай гаргах, бие засах, морио унаж өнгөрөөх, нар буруу эргэх, чулуу нэмэхгүй өнгөрөх, мөнгө төгрөг тавих, элдэв хог новш хаяхыг онцгой цээрлэдэг. ''Овооны эхэн тандаа, Олзны эхэн наддаа''гэж хэлээд чулуу нэмж нар зөв гурван удаа тойрдог ёстой.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 1 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 2 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 3 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 5 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 5 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 5 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 6 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 19 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 21 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 22 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 22 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 23 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ Өчигдөр
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр