ЯПОНЫ НИЙТИЙН ТЭЭВЭР 20 СЕКУНД ЗӨРЖ, УУЧЛАЛТ ГУЙВ


Японы нийтийн тээвэр цагийг ягштал баримталж, хэрэглэгчдэд дээд зэргээр үйлчилдэг болохыг "Tsukuba Express" компани олон нийтээс уучлалт гуйсан явдал харуулав. Тус компанийн хурдан галт тэрэг Токиогийн хойд хэсэгт орших Минами Нагарейма зогсоолоос өглөөний 9.44.40-д буюу товлосон хугацаанаас 20 секундийн өмнө хөдөлжээ.

Үүний дараахан Төмөр замын үйлчилгээний газраас "Tsukuba Express" галт тэрэгний үйл ажиллагаа хариуцсан багийг явах цагаа нарийн шалгаагүй хэмээн буруутгасан байна. Хэдийгээр энэ явдалтай холбоотойгоор ямар нэгэн гомдол санал ирээгүй ч компанийн удирдлагууд "Үйлчлүүлэгчдийнхээ ая тухыг алдагдуулсанд гүнээ хүлцэл өчье" гэж мэдэгдэв.

Тэд зорчигчдыг 45 минутын дотор Токиогийн Акихабарагаас Цукабу зогсоол хүртэлх 54 км газар хүргэж өгч үйлчилдэг бөгөөд 4 минут тутамд нэг галт тэрэг хөдөлдөг байна. Энэхүү үйлчилгээгээр өдөрт 230 мянган хүн зорчдог ажээ.

Японы төмөр замын систем цаг нарийн баримталдаг, найдвартай гэдгээрээ дэлхийд алдартай. Өдөрт хэдэн сая зорчигч ажилдаа хоцрохгүйн тулд зогсоол дээр ирэх цагаа хуваарийн дагуу сайтар төлөвлөдөг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 25 минутын өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 1 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 2 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 4 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 4 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 5 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 5 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 18 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 20 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 21 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 22 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 22 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 23 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 23 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ Өчигдөр
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр