ӨНӨӨДРИЙН ТУХАЙ ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ 15 ЗҮЙЛ


12 дугаар сарын 7-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 341 дахь өдөр бөгөөд он дуусахад 24 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 19, гурван хөх мэнгэтэй шар луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөх гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2444.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.00, юань 369.20, вон 2.21 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. Монголын боксын холбооноос зохион байгуулах шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн 14.00 цагаас СТО-ны А зааланд эхэлнэ.
  2. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх ОУ-ын 16 хоногийн аяны хүрээнд ХНХЯ-ны харъяа агентлагууд тэр дундаа Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамт олон "Хүчирхийлэлд үгүй гэж хэлье" уриан дор нэгдэж, "Цагаан туузтаны өдөр"-ийг байгууллага хамт олноороо дэмжиж, олон нийтийг уриалах ажлыг 09.00 цагт Спортын төв ордны хойно байрлах ГБХЗХГ-ын байранд зохион байгуулна.
  3. Блю скай зочид буудлын 3 дугаар давхрын Даймонд танхимд 09.00 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран "ХАРИУЦЛАГАТАЙ БИЧИЛ УУРХАЙН ТӨЛӨӨ ХАМТДАА" сэдэвт үндэсний чуулганыг зохион байгуулна.
  4. 09.00-17.00 цагаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Эмнести интернэшнл байгууллага, Монголын Хуульчдын холбоо, МУИС-ын Хууль зүйн сургуультай хамтран "Хүний эрхийн боловсрол-2017" онол практикийн бага хурал зохион байгуулна.
  5. 10.00 цагаас МҮЭСТО-нд Ардчиллын баярын үйл ажиллагаа албан ёсоор эхэлнэ.
  6. БХБЯ-ны хамт олон 08.30-10.00 цагийн хооронд "Цагаан тууз" зүүх давалгаат ажилд оролцож, "Хүчирхийллийн талаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй" хэмээн амлалт өгч, хөдөлгөөнд нэгдэж байгаагаа илэрхийлнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. Өнөөдөр Иранд Оюутнуудын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
  2. Мөн өнөөдөр Иргэний нисэхийн олон улсын өдөр тохиож байна.
  3. 1998 онд Канадын алдарт төгөлдөр хуурч Tony Yike Yang мэндэлжээ.
  4. 1988 онд Арменд 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 25.000 гаруй хүн амь насаа алдаж, 30.000 шархдаж, 500 мянган хүн гэр оронгүй болж байжээ.
  5. 2015 онд Японы сансрын хөлөг "Akatsuki" Сугар гаригийн орбитод нэвтрэн оржээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 44 минутын өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 2 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 2 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 4 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 5 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 5 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 5 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 19 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 20 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 22 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 22 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 23 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 23 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ Өчигдөр
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр