​ БНСУ-Д ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭСЭН ИРГЭД МОНГОЛДОО ХЯНАЛТАНД ОРОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО


БНСУ-д мэс засал болон эмчилгээ хийлгэсэн монгол иргэд эх орондоо хяналтад орж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх боломжтой боллоо. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Солонгос улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн дэд сайд Квон Деок Чёлтой уулзах үеэр энэ талаар ярилцаж, шийдвэрлэсэн юм. Эмчилгээний дараах хяналтыг монголын томоохон эмнэлгүүдээр дамжуулан цахим сүлжээгээр эх орондоо хийлгэдэг болно.

Нэг иргэн гадаадад улсад мэс засал хийлгэхэд багадаа 2-3 удаа тухайн улс руу явж мэс заслын дараах хяналтад орж, эмчилгээ хийлгэдэг. Энэ нь тухайн иргэнд санхүүгийн дарамт болдгоос гадна цаг хугацаа алддаг байна. Тэгвэл тун удахгүй тус улсыг зорьж, эмчилгээ хийлгэcэн иргэд эмчилгээний дараах хяналтыг монголын томоохон эмнэлгүүдээр дамжуулан цахим сүлжээгээр эх орондоо хийлгэдэг болох юм. Ингэснээр тухайн иргэн хагалгааны дараа дахин явалгүй эх орондоо нөхөн сэргээх эмчилгээг хийлгэх бүрэн боломжтой болно. Сүүлийн хоёр жилд зайлшгүй шаардлагаар гадаад улсад буюу солонгос руу эмчилгээнд хамрагдсан 115 иргэн байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 4 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 7 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 9 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 9 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 12 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 13 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 13 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 13 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 13 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 13 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23