АНХ УДАА ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО


Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо өчигдөр Олон улсын хөрөнгө оруулалтын банк (IIB)-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга, ноён Жосеф Коллартай техникийн туслалцааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Санамж бичгээр тохиролцсон хамтын ажиллагааны хүрээнд банкнаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын эрх зүйн орчныг сайжруулах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд зориулан эхний ээлжинд 200,000 еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо.

лон улсын хөрөнгө оруулалтын банк нь урьд өмнө гишүүн орнууддаа хэрэгжүүлж байгаагүй техник туслалцааны төслийг Хороотой хамтран анх удаа Монгол Улсад хэрэгжүүлэхээр болж буй нь энэ юм. Төслийн сонгон шалгаруулалтыг банк нээлттэй зохион байгуулж, Хороо нь дэлхийн санхүүгийн салбарт танигдсан Ernst and Young компанийн шинжээчидтэй хамтран 2018 оны нэгдүгээр сараас эхлүүлнэ.

НҮБ-д бүртгэлтэй, Москва хотноо төвтэй Олон улсын хөрөнгө оруулалтын банкны Евро бүсийн салбар Братиславд байрлаж байна. Тус банкинд Монгол болон Бүгд Найрамдах Болгар улс, Унгар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Куба Улс, ОХУ, Румын, Бүгд Найрамдах Словак Улс, Бүгд Найрамдах Чех Улс улсууд гишүүнчлэлтэй бөгөөд гишүүн орнуудынхаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжлийг дэмжихэд банк үйл ажиллагаагаа чиглүүлдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 22 минутын өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 2 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 2 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 2 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 3 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 16 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 18 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 19 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 20 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 21 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 21 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 22 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 22 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 23 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ Өчигдөр
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр