​​39 НАСТАЙ ЭМЭГТЭЙ СУРАГГҮЙ АЛГА БОЛООД 13 ХОНОЖ БАЙНА


Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэн 39 настай эмэгтэй Д сураггүй алга болоод 13 хонож байна. Тухайн иргэнийг өнгөрсөн 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 17:50 цагт цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Ийнхүү мэдээлэл авсан даруй тус аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 31 иргэн, 4 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Баруунбүрэн сумын Бургалтай багийн "Номгоны-Өвөр" гэдэг газраас /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ иргэн Д-гийн 45-76 СЭҮ улсын дугаартай "Истана" загварын автомашиныг 12.01-ний өдрийн 09:40 цагт олсон байна.

Өчигдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 1 автомашин, тус аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 13 алба хаагч, 2 автомашин, Баруунбүрэн сум дахь Цагдаагийн тасгийн 2 алба хаагч, ар гэр, орон нутгийн 10 хүн, 2 автомашин, орон нутгийн 13 хүн, 2 автомашин, нийт 48 хүн, 7 автомашинтайгаар иргэн Ч.Даваадоржийн автомашин олдсон цэгээс баруун урд зүгт "Бургалтай" голын адаг хүртэл 10 км-т, "Сэртэн Номгоны өвөр" уулын баруун хэсгээр 5км-т хунгарласан цасыг ухаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажлыг өчигдөр 19:30 цагт түр зогсоосон байна. Ингээд өнөөдөр эрэн хайх ажлыг дахин эхлүүлээд байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн мэдээлэл эрлийн багаас ирээгүй байгаа аж.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 5 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 8 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 9 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 9 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 13 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 13 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 13 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 13 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 14 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23