ИХ УЙЛБАЛ УРТ НАСАЛНА


Америкийн Миннесота мужийн Уильям Фрэй гэдэг эрдэмтэн маш сонирхолтой туршилт явуулж нулимсны молекулын бүтцийг судалжээ. Ингэхэд нулимс нь хүний биед маш хэрэгтэй гурван чухал химийн бодисоос тогтож байгааг илрүүлжээ. Үүнд: өвдөлт намдааж, тайвшруулах, бактери ба хортой бичил биетүүдийн гадаргыг хайлуулан агшин зуур устгах нөлөө үзүүлэх, сүү үүсэх үйл явцыг өдөөж өгдөг бодис байдгийг тогтоосон байна.

Мөн энэ гурваас гадна стресс, ба харуусал, гомдох мэдрэмж төрүүлдэг бодисууд нь нулимстай хамт хүний биеэс гадагшилдаг ажээ. Нулимс нь сэтгэл санаа ариусч, бүх өвдөлт, зовлон түгшүүрийг авч одсоноор хүнийг илүү үзэсгэлэнтэй бөгөөд өөдрөг болгодог гэнэ. Дэлхийн нийтээр хийсэн судалгаанаас үзвэл эмэгтэйчүүд, эрчүүдээс тав дахин илүү уйлж нулимсаа гаргадаг бөгөөд дунджаар долоон насаар урт насалдаг байна.

Түүнчлэн бэлгийн бойжилт гүйцэхээс өмнөх шатанд хөвгүүд нь охидоос илүү олон удаа нулимс дуслуулдаг болохыг олон тооны ажиглалт, судалгаагаар тогтоосон байдаг аж. Харин уйлдаггүй байсан охид бүсгүй хүн болоод ирэхээрээ илүү уйламтгай болдог гэнэ.

Эмэгтэйчүүдийн нулимс нь эрчүүдийнхээс хагас градусаар дулаан бөгөөд илүү хөдөлгөөнтэй болохоор нулимстай нүд нь илүү тод гялалзаж харагддаг байна.

Химийн найрлагын хувьд нулимс нь цустай ойролцоо болохоор орчин үед оношлогоонд өргөн ашиглагддаг болсон ажээ. Жишээлбэл, удамшлын өвчнийг тодруулах, юунаас болж сэтгэл гутралд ороод байгаа зэрэг олон зүйлсийг тодруулахад ашигладаг гэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 6 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 9 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 10 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 10 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 14 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 14 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 14 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 14 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 15 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23