ХОЁР ӨДӨР ТАСРАЛТГҮЙ УТАС ҮЗЭХЭД ЮУ БОЛДОГ ВЭ?


Хятадын Гаунжоу мужид 29 настай залуу гар утасны тоглоомонд донтож, хоёр өдөр тасралтгүй тоглосны дараа гурав дахь өдрийнхөө өглөө дөрвөн мөч нь татаж, ухаан алдаж унажээ. Ингээд гэрийнхэн нь түргэн тусламжийн төвд яаралтай хүргэж, MRI шинжилгээ хийж үзэхэд нурууны мэдрэлийн судсууд дарагдаж, цус хуралт үүссэнийг тогтоосон байна. Эмч нар түүнд яаралтай хагалгаа хийсний үр дүнд дөрвөн мөч нь сэргэж, алхдаг болсон ч зуун хувь хэвэндээ ортол удаан хугацаанд физик эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ.

Тэрээр хүзүү нь хөшиж, хөндүүрлэхийг ч үл хайхран тоглосон байв. Эмч нарын хэлж буйгаар Хятадад гар утсыг хэт удаан хугацаагаар хэрэглэсний улмаас бөгтөр нуруутай,үе мөчний өвчтэй болох нь ихэсчээ. Ялангуяа, залуучууд ийм өвчинд нэрвэгдэж байгаа нь харамсалтай явдал юм. Тиймээс Хятадын Засгийн газар залуучуудын эрүүл мэндэд онцгойлон анхаарч, утасны тоглоомыг хязгаарлах арга хэмжээ авч эхэллээ.

Гар утсанд донтох нь тархинд цус харвах, хүзүү шохойжих, нүдний даралт ихсэх, харааны бэрхшээлтэй болох, нойргүйдэх зэрэг олон сөрөг үр дагавартайг мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн гар утсыг нэг дор 30 минутаас дээш хугацаагаар үзэхгүй байх, зохиомол гэрлээс хөндийрч, байгалийн гэрэлтэй орчинд ихэнх цагийг өнгөрөөж, нүдээ хамгаалахыг зөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 6 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 9 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 10 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 10 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 14 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 14 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 14 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 14 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 15 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 15 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23