​АРХАНГАЙ АЙМАГТ БАРУУН БҮСИЙН АВТОВОКЗАЛ, ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН ЦОГЦ ТӨВ АШИГЛАЛТАНД ОРЛОО


Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан авто тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд баруун бүсэд зорчих зорчих зорчигчдын ая тухтай байдлыг хангах зорилготой автовокзал, техникийн хяналтын үзлэгийн төв Архангай аймагт ашиглалтад орлоо. Автовокзалын төвийн шавыг тавих ёслол 07р сарын 2ний өдөр болж байсан юм. Автовокзал техникийн хяналтын үзлэгийн төвийн барилга нь 2,3 тэрбум төгрөгөөр баригдсан ба барилгын зураг төслийг "Форум арт" компани хийж, барилгын гүйцэтгэгчээр "Гурван тамир" ХК шалгарч маш богино хугацаанд амжилттай дуусгаж захиалагч талд хүлээлгэн өгөөд байна.

Энэхүү Тээврийн төв нь Автотээврийн салбарт 2017 онд хийгдэх бүтээн байгуулалтын хүрээнд орон нутагт хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалт юм. Автовокзал, техникийн хяналтын үзлэгийн төв ашиглалтанд орсоноор 20-30 хүний тогтмол ажлын байр бий болох ба зорчигчдын ая тухыг хангасан хүлээлгийн танхим, амрах өрөө, үйлчилгээний төвүүд байхаас гадна авто тээврийн үзлэг оношилгоог хийх цогц төв юм.

Архангай Аймгийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөот тусгагдсан "хэрэглэгчээс-үйлдвэрлэгч аймаг болох" зорилтын нэгэн томоохон ажил "Архангайд үйлдвэрлэв" худалдааны төв нь энэхүү автовокзалын хажууд баригдаж байгаа. Ингэсэнээр аймгийн иргэдийн орлого ажлын байр нэмэгдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 6 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 9 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 10 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 10 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 14 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 14 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 14 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 14 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 15 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23