ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД


07:00 цагт: "БОГД ЛАМЫН ДҮЙЧЭН" ЗУЛЫН 25-ны өдрийг тохиолдуулан Энэтхэгийн Сэрамэ хийдийн аграмба Агваан Палжор "Тэгчэн сожон" буюу "Тэтгэн ариусгах" нэг өдрийн сахилийг сүсэгтэн олонд хүртээнэ. Хаана: МБШТөв Гандантэгчэнлин Хийдийн Гунгаа Дацанд

09:00 цагт: Төрийн ордны "В" танхимд "Монгол улсад Халдварт бус өвчнийг бууруулахад хөрөнгө оруулалтын өгөөж, эдийн засгийн тооцооллын үр дүн"-г танилцуулах ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ-ыг ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ зохион байгуулна.

09:00 цагт: Глоб Интернэшнл төв БСШУСЯ-тай хамтран "Боловсролын салбар дахь нийгмийн эгэх хариуцлага" сэдэвт бодлогын зөвлөгөөнийг Улаанбаатар Зочид Буудлын "Номын Хүрээ" танхимд зохион байгуулна.

09:00 цагт: "Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо" сэдэвт Залуучуудын үндэсний чуулган Төрийн ордонд болно.

09:00 цагт: ХХААХҮ-ийн яамны нэг давхарт "Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологи, инноваци 2017" зөвлөлдөх уулзалт болно. Нээлтэнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг оролцоно.

09:00 цагт: "ДЭЛХИЙН ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЗҮЙН ЧИГ ХАНДЛАГА" сэдэвт эрэн сурвалжлах сэтгүүлчдийн уулзалт, хэлэлцүүлэг болно. Хаана: Business Tower (Драмын театрын барун урд) – 19 давхарт, SMS төвд

09:30 цагт: Шадар сайд Ө.Энхтүвшин өрөөндөө Урчуудын эвлэлийн 75 жилийн ойг тохиолдуулан тус эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авна.

11:00 цагт: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр уламжлал болгон явуулж буй "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал mev яамны хурлын танхимд болно.

11:00 цагт: Монгол Улсын татварын тогтолцооны шинэчлэл, татварын оновчлол судалгааны тайланг танилцуулна. Хаана: МҮХАҮТ-ын Их танхимд

11:00 цагт: Дэлхийд ганцхан Монгол хэл бичгийн "Уран бичлэг" үзэсгэлэн мөн Монгол Уран бичлэгийн баримтат кино бүтээлийг үнэ төлбөргүй ирж үзэхийг урьж байна. Хаана: Монголын Үндэсний Мүзей.

13:00 цагт: Монгол Улсын Филармонийн үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойн баярын хэвлэлийн бага хурал Улсын Филармонид болно.

13:00 цагт: Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын түүхт 85 жилийн ойн баярын хурал, Хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд болно.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд
10:00-14:00 цагт: Их дээд сургуулийн оюутан, залуусын дунд "Аюултай хог хаягдал, Хог хаягдлын менежмент " сэдэвт илтгэлийн тэмцээн болон аюултай хог хаягдлын үзэсгэлэн
14:00-17:00 цагт: "Автомашины баттерей түүний хор уршиг" хэлэлцүүлэг тус тус зохион байгуулагдана.

Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр гаргах судалгааг дэлхийн банкнаас хийжээ. Судалгааны дүнгийн талаар өнөөдөр ШУТИС- ийн төв байранд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Утас: 99298837


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Зогсоолын хүрэлцээ хангалтгүй сүлжмэлийн үйлдвэрийн ойролцоо далд зогсоол зохион байгуулна 1 цагийн өмнө
СЕХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн эрхлэгч арын өрөөгөөр яах юм бэ 2 цагийн өмнө
Гадаадад байгаа иргэдээс санал авах 47 салбар комисс байгууллаа 2 цагийн өмнө
Казахстанд гэр бүлийн хүчирхийллийн хуулийн төслийг баталж, "Салтанатын хууль" хэмээн нэрлэжээ 2 цагийн өмнө
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр дуусна 3 цагийн өмнө
Танилц: Энэ зун ХАЛУУН УС хязгаарлах хуваарь 3 цагийн өмнө
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын хороодын хамтарсан хурал боллоо 3 цагийн өмнө
Хагас тэрбумын өртөгтэй гоё ганган сэтгүүлүүд хогийн саваар хөглөрч эхэллээ 4 цагийн өмнө
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа -2023" тайланг танилцууллаа 4 цагийн өмнө
ГЕГ: Нүүрсний экспорт 27%-аар, суудлын автомашины импорт 2.3 дахин нэмэгдсэн 6 цагийн өмнө
ОБЕГ: Ой, хээрийн гал түймрийн дуудлага 3.8 хувиар өссөн 6 цагийн өмнө
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ 6 цагийн өмнө
М.Бадарч: О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье 7 цагийн өмнө
Х.Ганхуяг: Монголбанкны удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Эрэл” компанийнхан нийтийн эрх ашгийн төлөө 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй ажил саатуулсан 7 цагийн өмнө
Энэ долоо хоногт УИХ-ын гишүүд "ажиллахгүй" 8 цагийн өмнө
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Баяндун сумын ногоочидтой уулзав 8 цагийн өмнө
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ 8 цагийн өмнө
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа 9 цагийн өмнө