ӨВЧТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН ТӨЛӨӨ ХАГАРХАЙ ШИЛЭН ДЭЭР ХӨЛ НҮЦГЭН АЛХАВ


Өмнөд Африкийн илбэчин Руссель Фокс 32 км үргэлжлэх хагархай шилэн дээгүүр хөл нүцгэн алхаж, Геннисийн дээд амжилт тогтоожээ. 43 настай Фокс энэ аюултай үзүүлбэрийг 29 цагийн дотор гүйцэтгэж дуусгасан байна.

Тэрээр өгөгдсөн даалгаврыг амжилттай гүйцэтгэхийн тулд үзэгчдийн сэтгэл хөдлөл, хариу үйлдлийг үл анхааран оюун санаагаа сайтар төвлөрүүлж, дотроо бясалгаж байсан тухайгаа сэтгүүлчдэд ярьжээ. Үзүүлбэрийг сонирхолтой болгох үүднээс хоёр цаг тутамд хагарсан шилийг сольж, ирмэг нь хурц байгаа эсэхийг шалгаж байжээ.

Түүний Геннисийн амжилт тогтоох болсон гол шалтгаан нь аутизм, булчингийн дистрофи, ургийн архины хордолтын синдромтой хүүхдүүдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг"Nosh for Josh" сангийн хөрөнгийг өсгөх явдал юм. Ингэснээр өвчтэй хүүхдүүдийг Энэтхэгийн "NeuroGen" хэмээх тархи, нурууны судалгааны төвд эмчилгээнд хамруулах зорилготой ажээ. Фокс өөрөө татаж унадаг өвчтэй тул хүүхдүүдийг сайн ойлгож, тэдний төлөө бүх сэтгэл зүрхээ зориулдаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 6 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 9 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 11 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 11 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 14 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 14 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 15 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 15 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 15 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 15 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23