ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАР, ТӨЛБӨР, ТОРГУУЛИЙГ OНЛАЙНААР ТӨЛӨХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан "Иргэдэд нээлттэй ухаалаг хот" болно гэсэн зорилтын хүрээнд иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон авто тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилго бүхий SMARTCAR.MN тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний системийг төслийн хамтрагч байгууллагуудад танилцуулах уулзалт боллоо.

Уулзалтанд төслийг санаачлагч Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон хамтран ажилласан байгууллагууд болох Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газар, Үндэсний цахим гүйлгээний төв, Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Авто замын газрын удирдлага болон төлөөллүүд оролцов.

Тус уулзалтанд оролцсон төлөөллүүд смарткар цахим систем нь үйлчилгээг түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх, татвар хураалтын ажлыг хөнгөвчилсөн сайн ажил болсон, цаашид авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээнүүдийг шат дараатай цахимжуулах мөн хөрөнгийн татваруудыг цахим хэлбэрээр хураах боломжийн талаар санал солилцлоо.

Энэхүү Smartcar.mn нь татварыг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлсэн анхны цахим систем юм. Уг систем хэрэглээнд нэвтэрснээр ухаалаг утасны аппликейшн болон вэб сайтаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, тээврийн хэрэгслийн татвар, агаарын бохирдлын татвар, зам ашигласны төлбөр, торгуулийг орон зай үл хамааран онлайнаар төлөх боломжийг бүрдүүлж иргэдийн цаг завыг хэмнэх давуу талуудыг бий болгож байгаа юм гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 6 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 9 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 11 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 11 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 14 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 15 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 15 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 15 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 15 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 15 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23