МХЕГ-ЫН ДАРГА НАРЫН ГЭРЭЭС ИХ ХЭМЖЭЭНИЙ ВАЛЮТ ИЛЭРЧЭЭ


Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын албаны удирдлага болоод Экспорт, импорт хариуцсан хэлтсийн дарга зэрэг найман хүнийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өнгөрсөн долоо хоногт баривчилж хорих 461 дүгээр ангид саатуулсан.

Э.Аззаяа даргатай тус газрын байцаагчид бусдаас 200 сая орчим төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэж эх сурвалж мэдээлсэн. АТГ-ын байцаагчид Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын гэрт нэгжлэг явуулж, 200 сая төгрөгтэй тэнцэхүйц ам.доллар, юань зэрэг гадаад валютын мөнгөн дэвсгэртүүд гарч ирснийг хураан авсан байна. Мөн АТГ-ын байцаагчид Э.Аззаяа даргын ажлын өрөөнд нэгжлэг хийхэд түүний гадуур хувцасны халааснаас 30 сая төгрөгтэй тэнцэхүйц валют бэлнээр гарч иржээ.

'Монголросцветмет'-ийн захирал До.Ганболдыг ч тэдэнтэй хамт баривчилан саатуулсан. До.Ганболд нь АН-ын гишүүн. Түүнийг төмрийн хүдрийг хилээр гаргахдаа холбогдох байгууллагын тогтоосон ханшаас доогуур гаргаж их хэмжээний ашиг олон хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилаад байсан юм. АТГ-аас До.Ганболдын гэр бүлийнх нь дансны гүйлгээг шалгахад юань, ам.доллар гэсэн гадаад валютаар мөнгөн гүйлгээ хийгдсэн нь тогтоогджээ.

До.Ганболд өмнө нь УИХ-ын дэд дарга, Уул уурхайн үндэсний ассиоцацийн захирал, Уул уурхайн яамны газрын даргаар ажиллаж байсан юм.

АТГ-аас төрийн байгууллагуудын дунд шатны албан тушаалтнуудыг шалгах ажиллагааг эрчимжүүлэхээр болжээ. Авлига авсан хэргээр шалгагдаж байгаа байцаагчид гэхэд хууль бусаар нэлээд хөлжсөнийг хуулийнхан тогтоож эхэлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 6 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 9 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 11 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 11 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 14 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 15 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 15 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 15 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 15 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 15 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23