ДИЖИТАЛ МӨНГӨНИЙ ШИНЭ ҮЕ "CTYPTO KITTIES"


Орчин үед технологийн хөгжлийг дагаад криптовалют, дижитал мөнгө ихэд дэлгэрч байна. Хамгийн сүүлд "Crypto Kitties" хэмээх электрон муурны тоглоом гарч, хөрөнгө оруулагчдыг татаж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд 6000 гаруй хүн оролцон худалдаа хийж, нийт гүйлгээний дүн 7 сая доллараас давжээ.

Тоглогчид дижитал зоосоор муур худалдан авч, түүнийгээ үржүүлж, өсгөх боломжтой. Муур бүр тусгай таних тэмдэгтэй бөгөөд 20-50000 долларын үнэтэй. Худалдаанд оролцогч нэгэн хүн "Kitten 23" дугаартай муурыг 4000 доллараар авч, хоёр хоногийн дараа 32000 доллараар зарж ашиг олоход маргааш нь өөр нэг хүн 63000 доллараар худалдаж авах жишээтэй.

Энэ тоглоомын хувьд муур бүр дижитал орчинд дахин давтагдахгүй боломжгүй гэдгээрээ давуу юм. Муурыг эзэмшиж байгаа тохиолдолд хэн ч танаас булааж авах боломжгүй. Өөр хэнд ч таны муур байх боломжгүй. Мөн муураа үржилд оруулж шинэ муур гаргаж авах боломжтой.

"Crypto Kitties" нь криптовалвтын үйлчилгээгээр биткоины дараа орох "Ethereum" платформ дээр ажилладаг бөгөөд дэвшилтэт технологийг нэвтрүүлэгч "Axiom Zen" компанийн бүтээл юм. Тус компанийн харилцааны менер Брьюлс Бладон "Бид блокчейн технологийг хэрэглэгчдэд илүү хялбар, дөхөм байдлаар хүргэхийг зорьсон. Цаашдаа криптовалютын зах зээл дээр блокчейн аппликейшнийг зохион бүтээхээр төлөвлөж байгаа" хэмээн "Bloomberg" телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Блокчейн нь аливаа мэдээллийг үнэн зөвөөр, найдвартай тараан байршуулж хадгалах технологи юм. Жишээ нь, мөнгө шилжүүлгийн бүртгэлийг хадгалж, бүртгэдэг. Цаасан дээр бичиж болох бүх зүйлийг блокчейн дотор бичиж болно. Гэхдээ бүртгэлийг орлуулах, хуурамчаар үйлдэх боломжгүй юм.

Дэлхий нийтийг байлдан дагуулж буй биткоин нь блокчейн технологи дээр суурилсан цахим мөнгө юм. Өнөөдөр биткоиныг хакердсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй нь систем хэр найдвартай болохыг харуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 7 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 10 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 12 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 12 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 15 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 16 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 16 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 16 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 16 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23