ПИРОТЕХНИКИЙН ХЭРЭГСЛИЙГ ХУДАЛДВАЛ ХАРИУЦЛАГА ТООЦНО


Нийслэлийн Цагдаагийн газраас "Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай" Монгол Улсын хууль, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилгоор "Пиротехникийн хэрэгсэл" нэгдсэн арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд Нийслэлийн онцгой байдлын газар болон пиротехникийн хэрэгслээр үйлчилдэг аж ахуй нэгжүүдийг оролцуулан уулзалт зохион байгуулж, пиротехникийн хэрэгслийг худалдах, ашиглах тухай албан мэдэгдлийг хүлээлгэн өглөө.

Мөн пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, худалдааны төв, зах, дэлгүүр, гудамж талбайд тавих хяналтыг эрчимжүүлж, пиротехникийн хэрэгсэл борлуулах явдлыг таслан зогсоож, зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлага тооцон ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 7 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 10 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 12 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 12 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 15 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 16 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 16 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 16 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 16 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23