ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ АВТОМАШИНУУДЫН СЭЛБЭГ ХЭРЭГСЛИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ


Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын "Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах" төслөөр нийлүүлэгдсэн гал түймэр унтраах шуурхай албаны автомашинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт боллоо.

Арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Японы Элчин сайдын яамны элчин зөвлөх Минорү Кикүчи, Японы Жайка олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нар оролцсон юм.

Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн "Улаанбаатар хотын гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах төсөл"-ийн хүрээнд Онцгой байдлын албанд 2003 онд 11,7 сая ам долларын үнэ бүхий гал унтраах зориулалтын 4 төрлийн 17 автомашиныг, 2013 онд 4 төрлийн 22 автомашиныг буцалтгүй тусламжаар нийлүүлж байсан.

Эдгээр автомашинуудыг Гал түймэр унтраах, аврах 18 ангид хуваарилсан бөгөөд энэ хугацаанд 29190 гаруй удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 102 тэрбум 416 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалахад дэмжлэг үзүүлсэн байна.

Гэсэн ч 14 жил ашиглагдсан дээрх автомашинуудад ашиглалтын явцад эвдрэл гэмтэл үүсч, засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлага тулгараад байсан юм.

Тиймээс тус автомашинуудын ашиглалтыг сайжруулах, засвар үйлчилгээ хийх, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх төслийг Япон Улсын "Жайка" олон улсын байгууллага хэрэгжүүлж, 450 мянган ам.долларын 837 ширхэг сэлбэг хэрэгслийг нийлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 7 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 10 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 12 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 12 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 15 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 16 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 16 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 16 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 17 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23