НАНЖИНЫ ХЯДЛАГЫН 80 ЖИЛИЙН ОЙ БА ХОХИРОГЧДЫН ГАШУУН ТҮҮХ


Өчигдөр Нанжины халдлагын 80 жилийн ой болж, "Хөөрхий эмэгтэйчүүд булшиндаа нууцаа хадгалан үлдлээ" гэсэн гарчигтай нийтлэл Хятадын хэвлэлд цацагджээ. Нанжины хядлага гэж нэрлэгдсэн Японы армийн хүчирхийлэл дэлхийн хоёрдугаар дайны үед буюу 1937 оны 12-р сарын 13-наас эхэлсэн юм. Тухайн үеийн Хятадын нийслэл Нанжины иргэдийг эмэгтэйчүүд, хүүхэд гэж ялгалгүй үй олноор нь хядсан энэ хэрэг түүхэнд хар толбо болон үлдэж өнөөг хүртэл улс төрийн маргаан дагуулсаар байна.

300 мянган хүний амийг авч одсон аллага Нанжин хотыг хар дарсан зүүд мэт болгожээ. Японы цэргүүд архи уун согтож, гудамжаар сэлгүүцэж охид, бүсгүйчүүдийг хүчирхийлж, дээрэм тонуул хийн, хүмүүсийг шатааж хөнөөн дураараа дургиж байв. Японы эзэрхийллийн эхний дөрвөн өдрийн дотор хорин мянган эмэгтэй хүчиндүүлж дийлэнхийг нь зэрэмдэглэн хөнөөжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Япончууд секс боолчлолын зорилгоор 200 мянган хятад эмэгтэйг хүчирхийлж байсан гэж түүхчид үздэг. Нанжинд нэг эмэгтэй 10 өдрийн дотор 71-267 цэрэгт хүчирхийлүүлж байжээ.

Эмэгтэйчүүдийг төдийгүй, бага насны охидыг хүчирхийлээд дараа нь зэрлэгээр хөнөөж байжээ. Хохирогчдын цус урсаж, гол мөрөн тэр чигтээ улаан өнгөтэй болсон талаар баримтад дурдсан байдаг.

Одоо хүчирхийрлийн хохирогч эмэгтэйчүүдээс 15 хүн л амьд сэрүүн байдаг ажээ. Тэдний нэг болох 89 настай Хэ Юлиан өөрийн гашуун түүхээ хуваалцсан байна. Тэрээр "Намайг 15 настай байхад тосгонд Япон цэргүүд довтолж, эрчүүдийг хөнөөж эхэлсэн. Тэр үед намайг хоёр цэрэг хүчиндэж цус алдаж байхад хэн ч тусалж чадаагүй. Дараа нь надаас гадна зургаан охиныг цэргүүдэд биеэ үнэлдэг газар хүчээр аваачсан" хэмээн ярьжээ.

Япон цэргүүд Хятад эмэгтэйчүүдийг хэрцгийгээр тамлан зовоож байсан тухай баримтууд цөөнгүй бий. Тухайлбал, Японы сар тутмын сонинд нэгэн япон цэрэг согтуу байхдаа Хятад эмэгтэйг хэрцгийгээр хүчиндсэн талаар нийтэлж байсан нь архивт хадгалагдаж үлджээ. 1945 оны наймдугаар сард Япончууд бичиг баримтуудыг устгасан боловч 1950 онд Хятадын Жилин мужийн үйлдвэрээс зарим баримтууд олдож байв.

Тухайн үед Япончууд хэрхэн харгис авирлаж байсныг хохирогчдын ярианд үндэслэн зургаар илэрхийлснийг хүргэе.


1.Жин Маожигийн аав япон цэргүүдтэй тулалдаж байгаад баруун гараа тасдуулж амиа алджээ.

2.Хүмүүсийг хүүхэд, хөгшин гэж ялгалгүй хөнөөж байна.

3.Япон цэргүүд ахыг нь хутгалсны дараа ээж, дүү хоёр нь "Амь авраач" хэмээн өвдөг сөхрөн гуйж байна.


4.Ли Ланин гэдэг энэ настан Япон оффицер жаахан охины шүдийг цөм цохиж, хутгалан хөнөөж байсныг гэрчлэв.

5.Хохирогчдын дундаас аавынхаа цогцсыг олов.

6.Ээж, ах хоёроо үүрд алдсанаа мэдэв.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 8 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 11 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 13 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 13 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 16 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 16 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 17 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 17 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 17 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23