10 НАСТАЙ ОХИНЫГ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦАН ДЭЭР МӨРГӨСӨН ИРГЭНИЙГ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ


2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нутаг авто вокзалын хойд замд "Toyota Spacio" маркийн авто машин тухайн үед гарцаар гарч явсан 10 настай Н-г мөргөж гэмтээсэн зам тээврийн ослын бичлэг цахим орчинд задарч, олон нийтийн анхаарлыг татаад байна.

Энэ хэргийг үйлдсэн этгээд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй үлдэж байгаа гэсэн зарим нэг мэдээлэл гараад байсан юм.

Харин уг хэргийг Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсээс шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасны дагуу жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалтын дагуу 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.

Тухайн хүүхдийн бие хөнгөн гэмтсэн, эцэг эх нь гомдол, саналгүй байх тул хуулийнх нь дагуу энэ хуулиар арга хэмжээ тооцсон байна.

Нийт жолооч, эцэг эхчүүд, багачуудад замын гадаргуу халтиргаа гулгаатай байгаа учир хөдөлгөөнд анхааралттай оролцохыг сануулж байна. Мөн хурдны хязгаарыг мөрдөх, замын хөдөлгөөний дүрмийг баримтлах зайлшгүй шаардлагатай гэж Замын цагдаагийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 8 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 11 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 12 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 12 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 16 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 16 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 16 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 17 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 17 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23