ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН ЭМНЭЛЭГ ЧИНГЭЛТЭЙ ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХЭЭР БОЛЛОО


Зөвхөн амбулаториор үйлчилдэг байсан Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт үйлчлүүлэгчид хэвтэн эмчлүүлэх боломжтой боллоо. Тус эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх байрны нээлт өнөөдөр болов.

Тулгуур эрхтний гэмтлийн төв болох зорилготой тус эмнэлэг өвдөг, түнхний үе солих, яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой болж байна. Эмнэлэг бүрэн хүчин чадлаар ажиллахдаа 240 ор бүхий 10 тасаг, 355 эмч, мэргэжилтэн жилд 7500-8000 үйлчлүүлэгчийг хэвтэн эмчилгээнд хамруулж, 2000-2500 хүнд мэс заслын тусламж үйлчилгээ, амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн кабинет, оношлогооны болон лабораториор хоногт дунджаар 600 орчим, жилд 200 мянга орчим иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх аж.

Энэ эмнэлэг төрийн албан хаагчдад үйлчлэхээс гадна Чингэлтэй дүүргийн иргэдийг хүлээн авах юм. Иргэдэд дотор, мэдрэл, хүүхэд, уламжлалт, яаралтай болон эрчимт эмчилгээг үзүүлэхээс гадна мэс заслын үйлчилгээг хийнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 9 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 12 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 13 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 14 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 17 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 17 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 18 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 18 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 18 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23