Д.СУМЪЯА "MASTERS"-Т 4 ТҮРҮҮЛСЭН АНХНЫ ЖҮДОЧ БОЛЛОО


Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг энэ оны сүүлийн тэмцээн ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж байна. 200 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд чансаа өндөр жүдочид урилгаар оролцдог бөгөөд өчигдөр /2017.12.16/ эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг жингийн барилдаанууд болж, аваргууд тодорлоо.

46 орны 212 жүдоч оролцож байгаагаас манай улсаас есөн жүдоч уригдсан. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэй гурав, эмэгтэй дөрвөн жингийн барилдаан болоход манай жүдочид хоёр алт, хоёр хүрэл, мөн шагналт тавдугаар байрт хоёр жүдоч орж, багийн дүнгээр Японы ард хоёрт бичигдэв. ОХУ-ын баг тамирчид алт, мөнгө тус бүр нэгийг хүртсэн бол Франц, Гүрж, Казахстан, Испаний баг тамирчид нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар IV-VII байрт жагсав. Эхний өдөр 15 орон ямар нэгэн медаль хүртжээ.

Жин тус бүрийн тэргүүн 16 бөх уригддаг "World Masters" тэмцээнд Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа дөрөв дэх удаагаа түрүүллээ. Мөн эрчүүдээс Г.Хэрлэн 66 кг-ын жиндээ босоо байж, аваргаллаа

Эмэгтэйчүүдийн 57 кг-ыг тэргүүлэн барилдсан Э.Сумъяа Унгар, Германы бөхчүүдийг ялж, хагас шигшээд БНСУ-ын Квон Юү Жог ялснаар финалд Я 4 поны Т.Ёшидатай барилдсан. Хоёр бөхийн аль аль нь үндсэн цагт оноо авч чадаагүй бөгөөд нэмэлт цагт манай бөх өрсөлдөгчөө торгуулиар ялсан. Энэ оны дэлхийн аваргын финалд хоёр бөх таарахад Э.Сумъяа ялж байсан билээ. Э.Сумъяагийн хувьд тус тэмцээнд түрүүлснээр өөрийн тэргүүн чансаагаа хадгалж үлдлээ. Түүгээр зогсохгүй дэлхийн шилдэг жүдочдын 'Мастерс' тэмцээнд дөрөв дэхээ түрүүлсэн анхын жүдоч боллоо.

Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, жиндээ тэргүүлсэн хэвээр үлдлээ. 63 кг-д Б.Мөнгөнчимэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы Нами Набекүрад дийлдэж, шагналт V байр эзлэв.

Эрчүүдээс 66 кг-д Г.Хэрлэн аваргын алтан медалийг хүртсэн бол 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин хүрэл медаль хүртэж, 73 кг-д Г.Одбаяр шагналт V байр эзлэв.

Ийнхүү манай жүдочдоос эхний өдөр Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, ОУХМ Г.Хэрлэн нар аваргын алтан медалийг хүртсэн бол Гавьяат тамирчин Д.Амартүвшин, М.Уранцэцэг нар хүрэл медаль хүртлээ. Багийн дүнгээр Японы баг тамирчид ард хоёрт бичигдлээ.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 81, 100, +100, эмэгтэйчүүдийн 70, 78, +78 кг-ын жингийн барилдаан болно.

81 кг-д саяхан Токиогийн "Их дуулга"-д түрүүлсэн О.Ууганбаатар, хүрэл медальт Н.Давгасүрэн нар барилдах бол 90 кг-д Г.Алтанбагана, +100 кг-д Б.Тэмүүлэн нар барилдана.

Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 16.00-с эхлэх бол финалын барилдаан 23.00 цагаас болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 9 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 12 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 13 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 13 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 17 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 17 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 18 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 18 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 18 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23