ХАН-УУЛ ДҮҮРЭГ ХУР ХОГНООСОО САЛЛАА


Хог хаягдал нь хөрсийг бохирдуулж халдварт өвчин үүсэх гол хүчин зүйл болдог. Хүн амын дунд тархаж буй нийт халдварт өвчний 20-30 хувь нь орчны бохирдолтой шууд хамааралтай гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сануулдаг. Хог шороотой орчинд амьдардаг хүмүүсийн дийлэнх хувь нь бие бялдрын хөгжил дутуу, ямар нэгэн харшлын өвчтэй байх нь түгээмэл байдаг аж. Энэ ч утгаар дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага "Эко буюу Ногоон хөгжил"-ийг эрэлхийлэх болсон. Утаа, ил задгай жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол, хайхрамжгүй иргэдийн гудамж талбайд хаясан хог Улаанбаатар хотын хүрээлэн буй орчин бохирдох үндсэн шалтгаан юм. Тэгвэл Нийслэлийн 9 дүүргээс хог хаягдалтай хамгийн үр дүнтэй тэмцэж буй дүүрэг нь Хан-уулынхан. "Хоггүй хороо", "Хороо сайхан бол Хот сайхан", "Хоггүй ирээдүй биднээс эхэлнэ", "Хог хаягдлыг ангилан ялгах" аян гээд олон ажлыг 2017 онд Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулж 225 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Эдгээр ажлын үр дүнд Хан-уул дүүрэг хур хогноосоо салж чадсан байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй "Эко дүүрэг-Ногоон хөгжил" зорилтын хүрээнд дээрх ажлууд хийгдсэн. 1726 аж, ахуйн нэгж, 10 мянга 462 иргэн Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй "Эко дүүрэг" зорилтыг дэмжиж хог хаягдлаас салах олон нийтийн ажилд идэвхтэй оролцжээ.

Үүнээс гадна Хан-Уул дүүргийн иргэдэд Хог хаягдлын тухай хуулийг сурталчилж, хогийг ангилан ялгахын ач холбогдлыг таниулах ажлыг хороо бүрт зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байна. Хог хаягдлыг түүгээд өнгөрөх бус иргэдийн ухамсарт нөлөөлөх алхмуудыг "Хоггүй хороо" аяны хүрээнд хийсэн нь нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг цэвэр цэмцгэр байлгахад чухал нөлөө үзүүлсэн гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 12 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 15 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 16 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 17 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 20 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 20 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 21 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 21 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 21 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23